Хайртай хүнийхээ чандрыг сансарт аялуулах үйлчилгээ 2490 доллар

Л.Эрдэнэжаргал


Техник технологийн ертөнцийг шинэ түвшинд гаргаж, хүний санаанд оромгүй гайхалтай зүйлсийг бодит болгосноороо Элон Маск хэмээх нэр дэлхий даяар алдаршсан гэхэд хилсдэхгүй. Тэрээр ахин нэг цоо шинэ, галзуу санааг бодит болоход бэлэн болсноо зарлав. Сансрын тойрог замд ирэх мягмар гарагт хөөргөх SpaceХ пуужинд нэгэн онцгой ачааг тээж явуулах төлөвлөгөөтэй байгаагаа Элон Маск мэдэгдлээ.

Хайртай хүнээ харамсалтайгаар алдсан хэн бүхэн 2490 ам.доллар төлснөөр түүнийхээ чандрыг сансрын уудамд илгээх боломжтой. Уг онцгой ачааг тээсэн пуужин сансрын тойрог замаар аялах 2 жилийн туршид тээж, буцаж ирэхдээ чандрыг хийсэн капсулыг ёслол төгөлдөр буудлага хийн сансарт цацах ажээ.

Сан Франциско хотод байрладаг Elysium Space –ынхэн “Хүндэтгэлийн сансрын нислэг” хэмээх уг үйлчилгээг НАСА-гийн хүндэт ажилчиддаа үзүүлдэг ёслолоос санаа авч энгийн иргэдэд нэвтрүүлэхээр эхлүүлж буй аж.

Уг бизнесийн гол зорилго нь хүмүүсийн үхлийн тухай ойлголтыг өөрчлөн эерэг болгоход чиглэгджээ.  Elysium Space-ийн гүйцэтгэх захирал Томас Цивейт “ Хүндэтгэлийн сансрын нислэг  маань 2 жилийн турш сансрын уудамд амар тайван байдлаар эх дэлхийн тойрог замаар аялах болно” хэмээн CNBC мэдээллийн сувагт илгээсэн цахим шуудандаа дурьджээ. Elysium Space компани Хүндэтгэлийн сансрын нислэг үйлчилгээг үзүүлэх 9 пуужинг тойрог замд оруулан хөөргөхөөр төлөвлөсөн байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)