Голландын хаан “нууцаар” онгоц жолоодож байгаад баригдав

Х.Батсайхан


Голландын хаан Виллем Александер бага оврын онгоцоор нисэх хоббитой нэгэн байжээ. Ер нь бол түүнийг нисгэгчийн лицензтэй гэдгийг нь голландчууд мэддэг ч байнга аз туршиж улс орныхоо хувь заяаг эрсдэлд оруулдаг гэдгийг нь мэдээгүй явжээ. Хаан энэхүү хоббигоо гүйцэлдүүлэхийн тулд “KLM Cityhopper” нисэхийн компанийн бага оврын онгоцыг жолоодон хоёр долоо хоногт нэг удаа Европын тэнгэрт хөөрдөг байж. Энэ нууц сая ил болов. Ингэхдээ,  нисгэгчийн баг зүүдэг тул хүнд танигддаггүй байжээ. 2013 онд хаан ширээ залгамжилж, асар их үүрэг хариуцлага үүрсэн ч эрсдэлтэй хоббигоо үргэлжлүүлсээр л байж. 

Бүх зүйл нэгэнт тодорхой болсны дараа тэрээр нисэх хоббитой гэдгээ ил зарлаж, цаашид ч ниссээр байх болно, ойрын үед Боинг жолоодож сурах төлөвлөгөөтэй хэмээн ВВС агентлагийн сэтгүүлчид хуучилжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)