“Ibiza Music Festival” 4 дэх жилдээ болно

Б.Мичид


Шинэ цагийн залуусын хүсэн хүлээдэг “Ibiza Music Festival” товоо зарлалаа.  Ирэх сарын 16-ны өдөр уг фестивал дөрөв дэх жилдээ “Монгол шилтгээн”-д зохион байгуулагдах гэж байна. Зуны дэлгэр цагт цэнгэг агаарт дээд зэрэглэлийн үйлчилгээг мэдрэн цагийг зугаатай, бас хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсвэл “Ibiza Music Festival” -д найз нөхөд, хамт олноороо хүрэлцэн ирэх боломжтой юм.

Энэ жилийн фестивалийн онцлог нь олон улсын хөгжмийн наадмын жишгээр өдрийн цагаар арга хэмжээнүүд эхлэн үргэлжлэхээс гадна та бүхэнд дэлхийн залуучуудын эрх чөлөөний бэлэг тэмдэг гэгддэг Ибиза арал дээрх мэдрэмжийг эх орондоо мэдрүүлэхийг зорьж байгаа аж.
Фестивальд хүрэлцэн ирснээр зуны нарыг өөртөө шингээсэн дулаахан, алтан шаргал элсэн дээр амьд хөгжим, электро, Reggae, RnB хөгжмийн хэмнэлд доргиж, хөгжөөнт тэмцээн уралдаанд  оролцон, өдрийг мартагдашгүй сайхан өнгөрөөх болно.

Дашрамд дурдахад уг арга хэмжээнд элсний волейбол, “Beach Fitness model”, олон төрлийн хөгжөөнт уралдаантэмцээн, “VIP area”, “Food area”, зуны сэнгэнэсэн коктейл, хүн чавх зэрэг олон сонирхолтой зүйлс таныг хүлээж байна. "IBIZA" хөгжмийн наадмынхан энэ удаагийн арга хэмжээг “Эх дэлхийн соёлтой залуусын төлөө” уриан дор өнгөрүүлэхээр шийдээд байна.

 

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)