Францад тэтгэлгээр суралцах 10 оюутныг шалгаруулна

Б.Оюу


Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яам, Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хамтран 2017-2018 оны хичээлийн жилд Франц улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газар хоорондын тэтгэлгээр суралцах 10 оюутныг сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулалтын хүсэлтийг энэ сарын 26 хүртэл хүлээж авах юм байна.

Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнууд Монгол Улсын иргэн, улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын баклаврын дипломтой, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний төвшний шаардлагыг хангасан байх шаардлагатай аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)