“Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн туйванч М.Анхцэцэгийн дүүд туслацгаая” аян өрнүүллээ

Б.Оюу


Олон нийтийн санаачилагаар “Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн туйванч М.Анхцэцэгийн дүүд туслацгаая” аян өрнүүлж буй билээ.

Тодруулбал, Хүндийн өргөлтийн тамирчин, ОУХМ М.Анхцэцэгийн дүү төрөлжсөн сургалттай, Биеийн тамир спортын дунд сургуулийн сурагч М.Номин-Эрдэнэ их хэмжээгээр түлэгджээ. Тиймээс түүнд ирэх сарын 15-ны дотор БНСУ-ын “Ханган сү” эмнэлэгт гүн түлэгдэлтийн дараах шатны хагалгаанд ороход 65 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Уг аянд олон нийт нэгдэж хандив босгож байна.

М.Анхцэцэг болон түүний дүүд туслахаар сургуулийнхан нь болон Сүхбаатар дүүргийн Боловсролын газар, 25 дугаар тусгай сургуулийн сурагчид хандив өргөсөн.

Үүнээс гадна МҮОХ, Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн охины эмчилгээний зардалд нэг сая төгрөг хандивлалаа. Тэрээр “Эх орныхоо нэрийг тив, дэлхий, олимпын дэвжээнд гаргаж буй манай шилдэг тамирчдын нэг М.Анхцэцэгийн ар гэрт тохиолдсон гачигдал, зовлонг бид хамт олноороо хуваалцаж байгаа юм. Цаашид энэхүү аяныг дэмжин, хамтарч ажиллахыг нийт тамирчид болон спортын бусад холбоодод уриалъя. Өвчин зовлон хэлж биш хийсч ирдэг. Бидний хэнд маань ч ийм гачигдал тохиолдож болох учраас нэгэндээ элгэн халуун сэтгэлээр тусалдаг сайхан уламжлалтай ард түмэн бол монголчууд. Тиймээс та бүхнийг ч мөн аянд нэгдэн, хүндийг өргөлтийн шилдэг тамирчин М.Анхцэцэгийн дүүд тусалж, ирээдүйд эгч шигээ сайн тамирчин болох мөрөөдлөө биелүүлэхэд нь тус нэмэр болохыг уриалж байна" хэмээн олон нийтийг хандивын аянд нэгдэхийг уриаллаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. tamirchid setgel gargabal dorhnoo l tsuglarchih yum bn

    0 0 Хариу бичих
  2. Аль дансруу мөнгө шилжүүлэх вэ? Тэрийг нь ядаж дэлгэрэнгүй бич л дээ.

    0 0 Хариу бичих
  3. God bless you

    0 0 Хариу бичих