В.Жириновский: Эр хүнд тохиолдсон амьдралын алдаа, таагүй зүйл бүхэн эмэгтэйчүүдтэй холбоотой

Х.Батсайхан


ОХУ-ын Либерал ардчилсан намын дарга Владимир Жириновскийтой “Экспресс газета” сонины сэтгүүлч “буу халжээ”. Эсрэг хүйстэн, ижил хүйстэн, хүчирхийлэл, сексийн дур хүсэл гээд чөлөөтэй бурсан байна.

Тэрээр “Бидний амьдралын алдаа, таагүй зүйл бүхэн эмэгтэйчүүдтэй холбоотой байдаг” хэмээн хүлээн зөвшөөрөөд саяхан нэг биеэ үнэлэгчид их хэмжээний мөнгө алдсанаа ярьжээ. “Хамгийн аюултай алуурчид бол эмэгтэйчүүд шүү дээ. Эрчүүд алаад л, алаад л байдаг. Гэтэл эмэгтэйчүүд “Би түүний цусыг уухыг хүссэн” гэж хэлдэг. Ийм л зэрлэг балмад байгаа юм шүү дээ”. Тэрээр ингээд зогссонгүй, кинонд орос маягийн сексийг гаргах нь нийгмийн харилцааг зөв гольдролд оруулахад чухал үүрэгтэй гэж “авчээ”.

Сэтгүүлч, танд секс хийхдээ идэвхитэй байдаг эмэгтэйчүүд таалагдаг уу,  идэвхигүй нь таалагддаг уу гэж асуухад ингэж хариулсан байна. Түүнийхээр бол орос эмэгтэйчүүд сексийн үед идэвхигүй аяархан уйлж, “Ингэж яаж болох юм бэ”, “Яах гээд байгаа юм бэ” гэж шивнэж байдаг юм байх.

Дараа нь тэрээр хүчирхийлэгчдийн тухай ярьж гарсан бөгөөд бүтэн жил тэвчсэн эр хүн ганц удаа дур хүслээ барьж чадаагүйнх нь төлөө таван жил “өгнө” гэдэг шударга бус хэрэг хэмээн байр сууриа илэрхийлжээ.      

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хогийн жүүд мөн дөө

    0 0 Хариу бичих
  2. Тэнэг гар вээ мэдрэл

    0 0 Хариу бичих