Монгол банхар үүлдрийг дэлхийд бүртгүүлнэ

Eagle.mn


Монгол банхрын гөлгөн нохдын аварга шалгаруулах "Ирээдүйн аварга 2017" үзэсгэлэн тэмцээн энэ сарын 20-нд буюу ирэх баямба гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

Нүүдэлчин монголчуудын амьдралын нэгэн салшгүй хэсэг болсон монгол банхар нохой нэгэн үе цөөрч байсан бол өдгөө эл нохойг дагнан үржүүлдэг 40 орчим үржлийн газар бий болж, эдгээрийг нэгтгэсэн монгол банхар клуб Монголын нохой судлалын холбооны дэргэд байгуулагдан ажиллаж эхэлжээ.

Дэлхий дээр 500 гаруй тусдаа бие даасан нохойн үүлдэр байдаг ч монгол банхар нь өнөөдрийг хүртэл албан ёсны бүртгэлгүй байдаг байна. Тиймээс Монголын нохой судлалын холбоо, Монгол банхар клубын хамт олон сүүлийн жилүүдэд монгол банхарыг олон нийтэд сурталчлан таниулах үүднээс үзэсгэлэн тэмцээн олноор зохион байгуулж байгаа аж. Улмаар монгол банхар нохойг Олон улсын нохой судлалын холбоонд бие даасан үүлдэр болгон албан ёсоор бүртгүүлэх зорилготой юм байна.

Энэ зорилгын хүрээнд жил бүр банхарын гөлгөн нохдын аварга шалгаруулах “Ирээдүйн аварга” үзэсгэлэн тэмцээнийг Арслан клуб зохион байгуулдаг бөгөөд энэ жил дөрөв дэх жилдээ болох гэж байгаа нь энэ юм.

Тэмцээнд монгол банхар болон анч тайга нохойн 3-6 сартай бяцхан гөлөгнүүд оролцож, олон улсын тэмцээний жишгээр зоотехник буюу бие бялдрын хөгжлөөрөө өрсөлдөх юм байна.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Amjilt

    0 0 Хариу бичих