Өр төлбөртэй эсэх лавлагааг үнэ төлбөргүй олгож байна

З.Хүслэн


Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг" Чингисийн талбайд үргэлжилж байна.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас иргэдэд санхүү, эдийн засгийн хувьд найдвартай эсэх, төлбөр төлөх үүрэг хүлээсэн эсэх, зээл өгөх, авах гэж байгаа болон ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтад орох, гэрлэлт, үрчлэлт, овог нэр солих шаардлага үүссэн, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх зорилгоор хуулийн байгууллагаас мэдээлэл авах хүсэлт гаргах зэрэгт шаардагдах өр, төлбөртэй эсэх лавлагааг олгож байна.

Мөн нээлттэй хаалганы өдрөөр хүмүүжигчдийн урласан гар урлалын бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэлээ.  Өнөөдрийн үйл ажиллагаанд Хорих 407 дугаар ангийн хүмүүжигчдийн урласан төрөл бүрийн зөөлөн оёдлын бүтээгдэхүүн, Хорих 409 дүгээр ангийн харьяа "Газар-Ивээл" ТӨААТҮГ-аас үйлдвэрлэсэн гутал, төрөл бүрийн хатуу оёдлын бүтээгдэхүүн, “ШТН” ТӨААТҮГ-аас шохой, шохойн чулуу, эрдэст нунтаг, замасканы нунтаг, сувинерын бүтээгдэхүүн, “Хэрэмт цамхаг” УТҮГ-аас хөнгөн блок, нүхтэй блок, вакум цонх, хаалга, хаалт, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 413 дугаар ангиас чулуун шатар, төрөл бүрийн бэлэг дургалын сувинер, модон эдлэлүүдийг дэлгэн тавьжээ.

Тус байгууллагаас хүмүүжигчдэд мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүжигдэд цалин олгож, цалингаас нь бусдад учруулсан гэм хорын хохирол төлбөрийг нь барагдуулдаг байна.

Түүнчлэн энэ өдрүүдэд архивын лавлагаа тодорхойлолт, хуулбарыг шуурхай олгох, суллагдсан хүмүүжигчдийн тодорхойлолт гаргаж өгөх, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй хүмүүжигчдийн ар гэрийнхнийг нь утсаар яриулах, өргөдөл, гомдол хүлээж авах, өр төлбөртэй эсэх лавлагааг үнэ төлбөргүй олгох зэрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох болон сургалтын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)