Зүүн салааны Богинын аманд гал гарчээ

С.Цолмон


Сонгинохайрхан дүүргийн Зүүн салааны Богинын аманд түймэр гарчээ. Дуудлага өчигдөр 11:40 цагт ирснээр Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах ангийн нийт 97 албан хаагч 17 автомашин техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж 17 цагт цурманд оруулсан байна. 

Тус газар нь унанги мод, хөвд ихтэй тул түймрийн байдал уугилттай байгаа аж. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 67 албан хаагч, 8 автомашин техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. 

Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэд, олон нийтийг ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхааруулжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)