Дэлхийн хамгийн үнэтэй ээмэг 57 сая ам доллар

Ш.Самбуу


Женев хотын Sotheby's дуудлага худалдааны ордон дэлхийн хамгийн үнэтэйд тооцогдох болсон ээмгийг заржээ.  Ээмгийг 57 сая доллараар худалдан авсныг The Telegraph сонин мэдээлэв.

Лийр жимсны хэлбэртэй цэнхэр, ягаан өнгийн очир эрдэнээр ээмэг чимэглэгдсэн байна. Цэнхэр чулуутай  ээмэг нь 42 сая доллараар, хоёр дахь нь 15 саяар зарагджээ. Хоёр ээмгийг нэг хүн худалдан авсан ба  түүний нэрийг нууцалжээ.

Дөрөвдүгээр сарын эхээр Гонконгийн дуудлага худалдаагаар “Ягаан од” гэсэн ховорхон, 59,6 каратын  (11,8 грамм орчим) очир эрдэнэ 71 сая доллараар зарагдсан байлаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)