О.Баасанхүү: Хүний өмнөөс кноп дарна гэдэг хулгай хийснээс долоон дор үйлдэл

С.Шийлэгтөмөр


О.Баасанхүү гишүүн сүүлийн үед УИХ-ын чуулганы хуралдааныг өөрийн цахим хуудсаараа шууд дамжуулан гишүүдийн ирц хангалтгүй байгаа болон бусдын өмнөөс кноп дарж байгааг шүүмжлэх болсон. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа бөгөөд гишүүд хуралдаа харьцангуй идэвхтэй сууж байгаа нь О.Баасанхүү гишүүнд таалагджээ. Гэхдээ тэрээр бусдын өмнөөс кноп дарж байгаа гишүүдийг шүүмжлэхээ мартсангүй. О.Баасанхүү гишүүн хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлж дууссаныхаа дараа “Гишүүдийн ирц гайгүй сайн байгаад талархаж байна. Гэхдээ хүний өмнөөс битгий кноп дар л даа. Хүний өмнөөс кноп дарна гэдэг хулгай хийснээс долоон дор үйлдэл шүү. Яагаад гэвэл, ард түмний эрхийг хулгайлж байгаа учраас тэр” гэлээ

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Занданшатараас авхуулаад гөлийсөн хэдэн хулгайч кнопчонгууд их байнаа.

    0 0 Хариу бичих
  2. Хулгайчдыг овог нэртэй нь зарлачихаач чаддаг юм бол

    1 0 Хариу бичих
  3. Baasanhuu gishuunii helj baigaa ni unen , ard tumnee ul oishooj baigaa hulgaich gishuud iig urgelj medeelj bai Ard irged , medej baih eostoi Chamaar urgelj baharhaj baidag shuu Amjilt

    0 0 Хариу бичих
  4. Баасанхүү гишүүнээ ! Наана чинь ард түмний эрхийг хулгайлдаг хэдэн хулгайч байгаан ? Тоог нь бас хэлээч, тэгвэл ч та жинхэнэ ардын баатар болно доо :))

    0 0 Хариу бичих