НҮБ-ын АЗ Венесуэлийн байдлаар хуралдана

Ш.Самбуу


НҮБ-ын Аюулгүйн зөвлөл  албан бус хаалттай хуралдаан олон нийтийн эсэргүүцэл үргэлжилж байгаа Венесуэлийн байдлын талаар  авч хэлэлцэнэ. 

Эх сурвалжийн хэлснээр,  үүнийг  АНУ-ын  асуулгаар хийх бөгөөд лхагва гарагт  Сомали ба Эритрейн  асуулдлаар зөвлөлдсөний дараа хэлэлцүүлэг явагдах гэнэ.

Өнгөрсөн мягмар гарагт Америкийн улс орнуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Луис Альмагро аллага, эрх чөлөөг хязгаарлан хорьсон, тамлан байцаасан хүчирхийлэл харгислалд венесуэлийн хүчнийхнийг буруутгасан байна. Дөрөвдүгээр сарын эхээр  тус орны шүүх сөрөг хүчний парламентын эрх мэдлийг хязгаарласны улмаас тус оронд эсэргүүцэл газар авч байдал хурцатсан юм. Гудамжны эсэргүүцлийн улмаас 46 хүн амиа алдаж, хэдэн мянган хүн шархдан хэлмэгджээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)