ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Тавдугаар сарын 18

Ш.Самбуу


Музейн олон улсын өдөр

Энэ өдөр дэлхийн музейн ажилтнууд мэргэжлийн баяраа тэмдэглэж байна. Музейн олон улсын өдөр анхлан 1977 онд гарч иржээ. Музейн олон улсын зөвлөлийн хуралдаан дээр оросуудын гаргасан саналыг дэмжин баталснаар 1978 оноос эхлэн энэ баярыг жил бүр дэлхийн 150 гаруй улс оронд тэмдэглэх болжээ.

Махтумкулийн өдөр

Энэ сарын 18-19-нд Туркменистанд Сэргэн мандалт, эв нэгдлийн өдөр ба Махтумкулийн яруу найргийн өдрийг тэмдэглэж байна. Тусгаар тогтносон Туркменистан улсын Үндсэн хуулийг баталсан 18-ны өдөр сэргэн мандал ба эв нэгдлийн үндэсний баярыг 19-ны өдөр Туркменистаны уран зохиолын сонгодог төлөөлөгч яруу найрагч ба гүн ухаантан Мактамкули Фрагийн өдрийг тэмдэглэж байна. Тус улсын анхны ерөнхийлөгч агсан Сапармурат Ниязовын шийдвэрээр хоёр баярыг нэгтгэжээ.

Доны яруу найрагч Омар Хайям төржээ

Дорнын агуу яруу найрагч Омар Хайям 1048 оны тавдугаар сарын 18-нд төржээ.

Мянгаад жилийн өмнө амьдарч байсан яруу найрагчийн төрсөн өдрийг бид түүний хадгалагдан үлдсэн зурхайгаар нь мэднэ. Од, гаригсийн байрлал нь зөвхөн 1048 оны тавдугаар сарын 18-нд тийм байрлалтай байж болох байлаа.

“Найз нөхөр минь ээ, цаг хугацаа бидэнд захирагдаагүй,

Мөнхийн амьдрал бидэнд өгөгдсөнгүй,

Гарт минь хувь тавилан атгагдсан хоромд,

Гартаа бид үнэний үрийг атгах бус уу.” Омар Хайям

Монреаль  хотыг үндэслэжээ

Арлын индианы суурины буйран дээр 1642 оны энэ өдөр  Монреаль) хотын суурийг тавьжээ. Уг хот нь Хойд Америкийн франц хэлтнүүдийн хамгийн том хот юм. Монреалийг XVIII зууны дундуур францчуудаас Англи булаан авсан авсан ба одоо хотын иргэдийн ихэнх нь францчууд болдог.

Пянз төржээ

Америкт цагаачлан гарсан Немцийн цахилгаан техникч Эмиль Берлинер целлоидоор хийсэн пянзыг олон нийтэд 1888 онд анх үзүүлэв. Гэхдээ энэ бүтээл нь 1877 оноос дуу бичлэгийн эринийг нээсэн Эдисон зохион бүтээсэн дуу бичлэгийн нүсэр системыг ХХ зууны эхээр дөнгөж зах зээлээс шахсан юм.

“Ёстой хүний тууж”-ийн бодит эзэн нас баржээ

 Дэлхийн хоёрдугаар дайны хамгийн алдартай нисгэгчдийн нэг Алексей Маресьев 85 насныхаа ойгоор 2001 онд нас баржээ. Тэрээр 1942 онд онгоцоо унасны дараа 18 хоногийн турш мөлхөж, өнхөрсөөр яваад  дайсны бүслэлтээс гарч чаджээ.  Эмнэлэгт  хоёр хөлөө  шагайнаасаа дээш тайруулж хиймэл хөлтэй болсон ч уйгагүй дасгал сургууль хийж байсаар сөнөөгч онгоцны нисгэгчээр дахин фронтод ирээд 86 байлдааны нислэг хийж, дайсны 11 онгоцыг сөнөөж байжээ. Тэрээр Зөвлөлтийн баатар цол хүртэж байлаа. Хүний эр зоригийг түүний тухай “Ёстой хүний тууж” нэртэй ном монгол хэлнээ хөрвүүлэгдэн бид түүнтэй танил болсон юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх