Мэргэжлийн хяналтын байцаагч хэмээн иргэдийг залилжээ

С.Цолмон


Иргэн Б.Саруултамир гэгч этгээд Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах хүнсний дэлгүүрээс мөнгө залилжээ. Тэрээр өөрийгөө НМХГ-ын байцаагч хэмээн танилцуулсан бөгөөд тэрээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа оргон зугтсан байна.

Тиймээс цагдаагийн газраас Б.Саруултамир гэгч этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнийг харсан хүн, мэдээлэл нь байгаа бол цагдаагийн 70130134 дугаарт мэдээлэл өгч болно. Түүнчлэн төлбөр мөнгөтөй холбоотой асуудалд иргэдийг сонор сэрэмжтэй хандаж, мэргэжлийн үнэмлэх, холбогдох бичиг баримтыг нь шалгаж байхыг анхааруулж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)