Төрсөн эцгээ хөнөөсөн этгээдэд 11 жилийн хорих ял оноолоо

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн эцгээ хөнөөж улмаар хэргээ нуун далдлахыг оролдож цогцсыг нь шатаасан Н-д 11 жилийн хорих ял оноолоо.

Тэрээр 2016 оны 03 сарын 16–ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  төрсөн эцэг Б-г хувийн сэдэлтээр олон тооны шарх гэмтэл учруулж онц харгис хэрцгий аргаар хөнөөж, улмаар үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор ахтайгаа хамт цогцсыг нь зөөвөрлөн Төв аймгийн нутаг дэвсгэрт аваачиж шатаасан гэмт үйлдэлд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд, шүүгдэгч Н-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жил  хорих ялаар, түүний ахыг мөн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна. Мөн шүүхээс Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнийг  шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Хүнд эцэг эхээс өөр чухал юм юу байнаа. Эцэгээн хөнөөсөн этгээдэд 11 жил дэндүү хөнгөн ял өгчээ Яахав хахуул аваад л тийм хөнгөн өгсөн байх.Шүүгчид ямар хахуулаас буцах биш. Хүчин хийсэн хүнийг 15 жилээр шийтгэсэн мөртлөө хүн алсаныг 11 жил ,хахуул нилээд авсан бололтой, хүчин хийсэн этгээд хахуул өгөөгүй учир арай чанга ял сонсчээ. Алуулсан нь босч ирэхгүй, хүчиндүүлсэн нь зүгээр л явж байгаа шдээ

    0 0 Хариу бичих
  2. Mongol eos zanshil,xvndlel ene tern xaachsan bee??! Aawigaa xonooson adgiin nowshd amid yawah,alhah gishgeh gazar bhu..Etsegiige alahn bitgii hel arsaldah ch eos bhgvi dee..ter eh gj oliggvi teneg xvn bga daa!?

    0 0 Хариу бичих
  3. yasan baga yl ogson yum be.aluurchdig bitgii dawraagaad bai. buud olni omno

    0 0 Хариу бичих