Ц.Болдсайхан: С.Ганбаатар өчигдөр МАХН-д элссэн юм билээ

Д.Сугармаа


Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг нэр дэвшигчдийг албан ёсоор зарлаж, сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тодруулбал, МАН-аас тус намын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар нэр дэвшихээр болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор ирэх сарын 26-нд болно. Одоогийн байдлаар сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргаж, гадаадад буй монголчуудыг бүртгэж байгаа бөгөөд 33 улсад нийт 45 салбар ажиллаж байгаа юм. Гадаадад байгаа монголчууд зургаадугаар сарын 10, 11-нд саналаа өгөх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-нд албан ёсоор гардуулах юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-нд албан ёсоор гардуулах юм байна.

СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайханы ярьснаар, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар өчигдөр 23:30 цагт нэр дэвшихээр материалаа бүрдүүлж өгсөн бөгөөд түүнийг албан ёсоор бүртгэж нэр дэвшигчийн үнэмлэх олгожээ. Түүнчлэн Үндэсний аудитын газраас Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг нам эсвэл 6.8 тэрбум, нэр дэвшигч 3.9 тэрбум төгрөг байхаар тогтоожээ.

Энэ үеэр СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Нэр дэвшигчдийн нэр ямар дарааллаар бичигдэж байгаа вэ?

-Парламентад олон суудал авсан дарааллаар нь бичнэ. Тэгэхээр саналын хуудсанд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар гэсэн дарааллаар бичигдэнэ.

-МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар ХҮН-ын гишүүн байсан. МАХН-д хэзээ элссэн бэ?

-МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар бичиг баримтаа өчигдөр СЕХ-нд бүртгүүлсэн. Бичиг баримтад МАХН-д элссэн тухай нотариатаар батлуулсан батламж байсан. Элссэн он сар нь өчигдрөөр тэмдэглэгдсэн байна лээ. Тэгэхээр өчигдөр МАХН-д элссэн гэсэн үг. Мөн ХҮН-аас гарсан талаар бичиг баримтаа ч хавсаргасан байсан.

-Саналын хуудсыг хэзээ хэвлэх вэ?

-Саналын хуудас хариуцсан ажлын хэсэг байгуулагдана. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-нд гардуулах учир саналын хуудсыг хэвлэх боломж энэ сарын 27-ноос нээгдэх юм.

Саналын хуудас хэвлэгдээд санал авах өдрөөс гурван хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ.

-Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж аваад хандиваа цуглуулах ёстой. Хандив цуглуулах ажилд хаанаас хяналт тавих вэ?

-Гурван нэр дэвшигч нэр дэвших үнэмлэхээ гардаж авсаны дараа хандивын дансаа нээнэ. Нээхдээ Татварын Ерөнхий газар, СЕХ, Аудитын газарт хандивын данс нээснээ мэдэгдэнэ. Хуулийн этгээд 15 сая, иргэдээс 3 сая хүртэлх төгрөгийн хандив авч болно.

-Гадаадад байгаа хэчнээн хүн санал өгөх вэ?

-Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. 33 улсад 45 комисс байгуулагдаад байгаа. Энэ салбар комисст 200 орчим хүн ажиллаж байна. Сонгогчид энэ сарын 20-ны дотор бүртгүүлснээр санал өгөх эрхтэй болно.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. МАХН-ЫН ОЛОН ТҮМЭН ГИШҮҮДИЙН ДУНДААС СОНГОГДООГҮЙ ЗҮГЭЭР ЭНХБАЯРТАЙ ЯРИАД ТОХИРСОН ХҮН ЮМ БАЙНА Ш ДЭЭ. АРАЙ Ч ИЙМ НАМ ГЭЖ БАЙДАГГҮЙ БАЙХАА. БААСАНХҮҮ ОДОО ЭНЭ НАМААС ГАРАХ ХЭРЭГТЭЙ. ИНГЭЖ ХУВЬ ХҮНИЙ ТОГЛОЛТ БОЛСОН НАМ ГЭЖ БАЙДАГ ЮМ УУ. ГАНБААТАР ГЭСЭН ДЭЭ ИЧИХГҮЙ НЭР ДЭВШИХИЙН ЦОНДОН ТУСЧИХСАН МЭДРЭЛ ЮМ УУ ЭСВЭЛ СОНГУУЛИЙН ХАНДИВААР ЦУГЛАРСАН МӨНГӨӨ ЦОХИХООР ШИЙДЧИХСЭН ҮҮ.

    0 0 Хариу бичих
  2. amar um aaa 1 odoriin umnu namd elsed shuud songuuld ner devsheed l .iim amarkhan baisan umuu daa

    0 0 Хариу бичих
  3. энэ 2 нам улс орныг тоглоод хаяна гэж бодож байх шиг байна. Ард түмэн та нар жаахан нүдээ нээгээд хараарай. Женко хэдий олигарх ч гэсэн улс орондоо татвараа төлөөд олон аав ээжүүдийн хүүхдүүдийг ажлийн байраар хангаад явж байгаа шүү. Энхболд харин эсрэгээрээ залуусаа гадагш нь цөлж оронд нь баахан жунгаануудыг оруулж ирэх гэрээ хэлэлцээр хийх гэж байгаа. Хувьчлал нэрээр ТӨРИЙН ӨМЧ луйвардаж авсан гээд байгаа нөхдүүдэд хэлхэд энэ хүн бизнес хийж байхдаа өөрийнхөө хөлсөө урсган байж авсан юм шүү. Их хуралд орчоод хулгай хийж аваагүй. тийм л үхчихгээд байгаа юм бол түрүүлээд авах нь яасан юм. Та нар хараарай анзаараарай. Жэнко шиг ТӨРийн өмчийг хөл дээр нь босгоод олон хүний аж амьдралыг нь залгуулаад авж явж байгаа газар байна уу? ИХ дэлгүүр л байх шив дээ ШАГДАРСҮРЭН их хуралд гараад луйвардаж үнэгүйдүүлж авсан. бусд нь бүгд дампуурсан үүдээ хаасан хужаануудын объект болсон.

    0 1 Хариу бичих
  4. Ганаа ерөнхийлөгч болвол болж л байна Ямарч гэсэн оффшорчид сүнс нь зайлах байх Ялангуяа Оюу толгойг хувааж залгисан улсуудын хоолой дээр хутга тавигдаж мэдэш тэгвэлч боллоо шүү 2009 онд Оюу толгойгоос Монголын засгийн газарт орох 200 сая доллор С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт нарын гараар ороод даший шог болсон шүү . Үүнээс УИХ-н зарим гишүүд хувь хүртсэн байж магадгүй. Одоогийн УИХ-н гишүүдийн зарим нь оффшорчдын тухай хатуухан үг хэлдэг,гэтэл зарим нь ус балгасан мэт дуугүй суудаг. Хатуу үг хэлдэг нь хувь хүртээгүй, дуугүй суудаг нь хувь хүртсэн байх нөхцөлтэй юм шүү /200 сая долларыг Улаан сайд сайн мэднэ/

    0 0 Хариу бичих
  5. Баттулга ,Ганбаатар хоёрт анхааруулахад цаад МАН-ыбхан чинь Оросын хакерүүдийг авчраад өнөө муу өширхөөд байсан хар хайрцагандаа хайр зарлаад сонгуулийг хакердаад та нар ялагдана шүү МАН-хан хүн санаанд оромгүй луйвар хийж сурсан улс . Тэд Оросын КГБ-н зарчмаар ажиллаж сурсан юм шүү

    0 0 Хариу бичих
  6. Их амар болжээ

    0 0 Хариу бичих
  7. Амар юм аа 11,30 д бүртгүүлэж л байдаг төрийн ажил ингэж явагддаг бол

    0 0 Хариу бичих
  8. Бичсэн сэтгэдлууд хайчсан бэ

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ