СЕХ: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-нд гардуулна

С.Сувд


Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор мэдээлэл хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор ирэх сарын 26-нд болно. Одоогийн байдлаар сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргаж, гадаадад буй монголчуудыг бүртгэж байгаа бөгөөд 33 улсад нийт 45 салбар ажиллаж байгаа юм. Гадаадад байгаа монголчууд зургаадугаар сарын 10, 11-нд саналаа өгөх юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-нд албан ёсоор гардуулна.

СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайханы ярьснаар, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар өчигдөр 23.30 цагт нэр дэвшихээр материалаа бүрдүүлж өгсөн бөгөөд түүнийг албан ёсоор бүртгэж нэр дэвшигчийн үнэмлэх олгожээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 280 , 0, 0 , 0

Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)