СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван настай хүү таван давхраас унаж гэмтжээ

Өнөөдөр 11:00 цагийн орчимд гурван настай хүү таван давхрын цонхноос унасан хэрэг гарчээ. Хүү ээжийгээ ариун цэврийн өрөө орсон хойгуур цонхноос унасан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Түргэн тусламжийн машин шуурхай очсон бөгөөд хүүг ГССҮТ-д яаралтай хүргэжээ. Хүү одоо эмчлүүлж байгаа аж.
Урин дулаан цаг ирж цонх балконоо онгорхой байлгах болсон энэ үед эцэг эхчүүд та бүхнийг анхаарал болгоомжтой байж, үр хүүхдээ аюул ослоос хамгаалахыг онцгойлон анхааруулж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.