О.Баасанхүү: Би С.Ганбаатарыг дэмжихгүй

С.Шийлэгтөмөр


УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрээр “Намынхаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэлтийн талаар байр сууриа илэрхийлсэн бичлэгийг минь үзсэн хүмүүс намайг намаасаа гарах гэж байна гэж ойлгосон юм шиг байна. Би намаасаа гарна гэж хэлээгүй. Хоёрдугаарт би намаасаа гарсан ч МАХН нэр дэвшүүлэх эрхтэй. Хуульч хүнийхээ хувьд үүнийг хэлэх ёстой гэж бодлоо. Би анхнаасаа Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун гуайг нэр дэвшүүлэх сонирхолтой байсан. Гэвч намын дарга сонинд ярилцлага өгөхдөө түүнийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Мөн манай нам болон МАН-ын хүмүүс Л.Эрдэнэчулуун гуайд дарамт шахалт үзүүлсэн юм билээ. Тиймээс Л.Эрдэнэчулуун гуай “Би уг нь нэр дэвших сонирхолтой байсан. Надад бодсон зүйл ч байлаа. Гэхдээ ийм нөхцөл байдал үүссэн учраас татгалзаж байна” гэж надад хэлсэн. Дараа нь хуульч С.Нарангэрэл багшийг дэмжсэн. Гэвч намын дарга түүнээс 10 тэрбум төгрөг шаардсан учраас татгалзсан. Намдаа 10 тэрбум төгрөг өгөхөөс гадна 3.5 тэрбум төгрөг босгож сонгуульд оролц гэсэн байна лээ. Надад намын даргын энэ тухай хэлсэн үг нь бичлэгээрээ байгаа. Би хүнийг гүтгээгүй. Зөвхөн С.Нарангэрэл багш ч биш олон хүнийг ийм шалтгаанаар болиулсан. Би С.Ганбаатартай хэд хэдэн удаа утсаар ярьж “Чи дэвших гээд байгаа юм уу. Дэвших юм бол тэр их мөнгийг нь ханаасаа гаргах юм бэ” гэж асуусан. “Үгүй, үгүй” гэж байгаад өчигдөр гэнэтхэн Бага чуулган дээр нэр дэвшсэн. Мөнгө шаардахгүйгээр нэр дэвшүүлэх гэж байгаа юм бол өөр хүмүүсийг нэр дэвшүүлэх боломжтой байсан. Гэтэл өөр намын хүнийг нэр дэвшүүллээ. Энэ нь миний баримталсан зарчимтай нийцээгүй учраас би С.Ганбаатарыг дэмжихгүй. Үүнээс гадна МАХН-ын рейтинг 2012 оноос хойш унаж байгаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцсон тохиолдолд намынхаа удирдлагатай хариуцлага тооцох санал санаачилга гаргана. Энэ нам чинь дүрэм журамтай нам шүү дээ” гэв. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 277 , 0, 0 , 0

Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)

  1. namin gants gishvvn ni demjihgui 10 ter bumiin hvvhed geel yavj bhad ard erged demhvv getsvv de.

    0 0 Хариу бичих
  2. Баасанхүүгийн ээлжит мангартал.

    0 0 Хариу бичих
  3. Ганаа ерөнхийлөгч болвол Оффшорчид өтгөан шингэн нь зэрэг год хийх байдаа 2009 онд Оюу толгойгоос Монголын ЗГ-т 200 сая доллар орох ёстой байсан нь алга болсон гэж 2010 онд Улаан сайд ярьж байсаныг та нар санаж байна уу Тэр мөнгө хаашаа орсон бэ? Түүнийг С.Баяр, С.Баярцогт,Д,Зоригт нар л мэднэ дээ Түүнээс хойш манайхан Оффшорт данстай мөнгө хийдэг болсон юм бишүү

    0 1 Хариу бичих
  4. Нам ч гэж дээ, толгой нь эргэж яахаа мэдэхээ больчихсон хэдэн жуликуудын цуглуулга.

    0 0 Хариу бичих
  5. Зөв шүү зарчим энэн дээр л харагдах ёстой.

    1 0 Хариу бичих
  6. Энэ Энхбаяр чинь улаан мөнгөн й хойноос ухаанаа алдаж яваа амьтан шүү дээ. Эрдэнэчулуун дэвших байсан. Хохь энэ нам сүйрлээ

    0 0 Хариу бичих
  7. MAHN gedeg nam baiguulaad, tuuniigee mungu oloh heregsel bolgood bga yum bishuu he he, Mongold mungu oloh arga mun ch ih bn daa

    0 0 Хариу бичих
  8. Ганбаатар ичээсэй. Дэвшүүлж буй нам ч гэсэн яг түүн шиг юм гээч. Ганбаатар ард түмнийг доромжлоод байнаав арай ч дээ ичээч чи.

    0 0 Хариу бичих
  9. Zuv hu, er hun.

    0 0 Хариу бичих
  10. Зөв хө ! Эр хүн шиг үг хэлсэн байна. "МАХН" гэдэг ганц хүний нэр дээр бүртгэлтэй хувийн компани биш, улс төрийн нам мөн л юм бол ямар ч гишүүн нь ингэж хэлэх эрхтэй байлгүй яахав.

    3 0 Хариу бичих
  11. Baasanhvvgiin zuv sh de.Enhbayr bvr heel hahuul awaad surchihsan.Hvn daramtlahdaa meregjiliin boltson gar.hogiin hvn shvv.

    1 0 Хариу бичих
  12. Бүр хэн нэгнийг шантаажлах нь Баасанхүүгийн хувьд мэргэжил болох нь ээ. Намын даргаа байнга тагнаастай, мөрдөөстэй, бичлэг хийгээстэй. Яг л хожмын Нямдорж болох санаатай. Алдааг нь олж илрүүлж хадгалж байгаад хэрэгтэй үед мөнгө нэхэх, албан тушаалд очих. Шаарнууд юм даа Монголын улс төрчид гэх усан тэнэгүүд.

    0 0 Хариу бичих
    • тэгээд яахийн? энхбаярын зарц болоод далайхад нь далд ороод, даллахад нь гарч ирээд байх уу ?

      1 0
  13. Даргынхаа бүх булайг уудлахнээ

    0 0 Хариу бичих
  14. Баасаа хээв нэг иддэг залуу шүү

    0 0 Хариу бичих
    • ийм балай тэнэг юм бичихийг бодоход чи өөрөө л тэгдэг байж магадгүй, зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэдэг болов уу яав ?? :)))

      1 0