АРДЫН ҮГ: Ерөнхийлөгчийн хийсэн ажлыг нь дэмжиж манайх мод үржүүлсэн

Eagle.mn


"Ардын үг" иргэдийн зөвлөлдөх аян Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Ногоон хөгжил, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр хийсэн ажлын тайланг ард иргэдээр хэлэлцүүлэн өнгөрсөн бямба гаригт дүн тавьсан. Хөндлөнгийн хараат бус МЕК судалгааны байгууллагын санамсаргүй түүврээр сонгогдсон "Ардын эксперт"-үүд Төрийн тэргүүний энэ чиглэлээр хийсэн ажлыг дүгнэж 8.7 оноо өгсөн юм. Ногоон хөгжил, баялаг бүтээгчдээ дэмжих чиглэлээр хийсэн ажлын тайланг үнэлсэн "Ардын эксперт"-үүдын яриаг хүргэж байна. 

Иргэн Д.Адъяадулам:

-“Ардын үг” хэлэлцүүлгийг маш оновчтой л гэж хэлмээр байна. Ингэж ард иргэдийг оролцуулан асуудлаа шийдэх нь зөв шийдэл юм. Мөн энэхүү хэлэлцүүлгээ өргөн хүрээг хамруулан хиймээр юм байна гэж дүгнэлээ. Энд ирснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн найман жилд хийсэн ажлыг бүрэн дүүрэн ойлгож авлаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн цаашдын ажилд амжилт хүсье. Түүний ногоон хөгжил, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлд хийсэн ажлыг онц гэж дүгнэнэ. Иргэн бүр мод тарьдаг боллоо. Цөмийн зэвсэггүй Монгол орон болгосонд маш их баяртай байна. Түүний хийсэн ажилд 10 хүртэлх оноо өг гэвэл би 20-ыг өгмөөр байна.

Иргэн Б.Мандал:

-Өөрчлөгдөж байгаа байгаль дэлхийн төлөө өнөөдөр энд цугласан иргэн бүр маш ихийг ухаарч ойлгож, байгалийг зөв ашиглаж, хадгалах талаар Ерөнхийлөгч хийсэн томоохон ажлуудын талаар өнөөдөр энэхүү “Ардын үг” хэлэлцүүлгээс мэдэж авлаа. Би өнөөдөр эндээс маш их мэдээллийг олж авлаа. Туул голын эхийг хамгаалах чиглэлд их ажлыг өшөө их хийгээсэй хамгаалаасай гэж хүсэж байна. Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийсэн ажилд 10 оноон дээр нэмж л өгмөөр байна. Тэрээр гадаад дотоодод олон том ажлыг хийсэн.

Иргэн М.Хандаа:

-Ардын үг зөвлөлдөх аянд оролцсондоо сэтгэл өндөр байна. Монгол Улсын Ерөнхийлөгч маань өнгөрсөн хугацаанд маш их зүйлийг хийсэн байна. Түүний хийсэн ажлаар бахархаж байна. Ерөнхийлөгчийн ногоон хөгжлийг дэмжихлээр хийсэн ажлын талаар өмнө нь мэдээлэлтэй байсан. Манайх энэхүү ажлыг нь дэмжиж ой мод үржүүлэг хийсэн. Өнөөдөр энд ирж Ерөнхийлөгчийн хийсэн ажлын талаар цогц мэдээлэл авсан учраас түүний хийсэн ажилд 10 оноо өгнө.

Иргэн Г.Дэмбэрэл:

-Энэ хэлэлцүүлэг үр дүнтэй болж байна гэж би бодож байна. Яагаад гэвэл нийтэд хамарсан ийм хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн ажлынхаа төгсгөлд биш хоёр жилийн хугацаанд явуулж байвал улам үр дүнтэй болно гэж бодож байна. Ерөнхийлөгчийн хийсэн ажлын үр дүнг гэвэл хэдийгээр түүний эрх үүрэгт энэ ажил ороогүй ч гэсэн тэрээр санаачилга гаргаж ажиллаж чадсанд талархаж байна. Цаашид Ерөнхийлөгчийн эрх үүргийг нийтийн хамааралтай болгох талаар хууль дүрэмд оруулж эрх үүргийг нь өргөтгөх хэрэгтэй юм болов уу гэж миний хувьд бодож байна. Тэрээр бүх зүйлийг хийгээд дуусгасан гэвэл худлаа болно. Өнөөдөр бид түүний хийсэн ажлыг зарлигаар нь хүлээн авч байгаа боловч бодит байдал дээр өчнөөн асуудлууд арилаагүй байгаа учраас түүний хийсэн ажилд онц дүн тавьж чадахгүй нь ээ.

Иргэн Л.Мөрөндалай:

-Би ийм иргэдийн зөвлөлдөх аянд анх удаа оролцож байгаа болохоор надад сайхан санагдлаа. Ерөнхийлөгч маань найман жил хийсэн ажлаа өнөөдөр тайлагнаж байна. Гэхдээ дараа дараагийн Ерөнхийлөгч нар эртнээс ийм ард түмнээ оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлээд явж байвал сайхан юм гэсэн бодол төрсөн.  Түүний ногоон хөгжил баялаг бүтээгчдийн чиглэлд хийсэн ажлын талаар эндээс маш их мэдээлэл авлаа. Түүний хийсэн ажлын талаар ард түмэн тэр бүр ойлголтгүй ёстой л өөрийнх нь хэлснээр сайн , муу янз бүрээр хүний үгээр үг хийгээд яваад байдаг байсан байна. Ер нь дутагдалгүй хүн гэж байдаггүй учраас би Ерөнхийлөгчийн өнгөрсөн найман жилийн хугацаанд ногоон хөгжил баялаг бүтээгчдийн тал дээр хийсэн ажилд долоон оноо өгнө

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 251 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, энхийг сахиулах чиглэлээр хийсэн ажлуудыг танилцуулж байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)