Б.Алтаншагайн дүү ХААИС-д үнэгүй суралцана

 ХААИС-ийн удирдлага сайн үйлсийн аяныг дэмжин Алтаншагай охины дүү Алтан-Өлзийд хүссэн мэргэжлээрээ үнэгүй сурах урилга гардууллаа

Долоон жилийн өмнө аавыгаа хорт хавдраар алдсан Б.Алтаншагай охин өнөөдрийг хүртэл хоёр дүүгээ боловсролтой болгохын төлөө зүтгэсээр байгаа юм. Түүнд туслахыг хүссэн олны дэмжлэгээр манай Ийгл телевиз, Ийгл.мн сайт “Алтаншагайд тусалъя” аяныг өрнүүлээд байгаа. Өнөөдөр ХААИС-ийн удирдлага сайн үйлсийн аяныг дэмжин Алтаншагай охины дүү Алтан-Өлзийд хүссэн мэргэжлээрээ үнэгүй сурах урилга гардууллаа. Хүүг ХААИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал, профессор Т.Даваажав хүлээн авч, сургуулиа танилцуулсан юм. Тэрээр сургуультайгаа эртнээс танилцан, мэргэжлээ зөв сонгож, амжилттай суралцахыг ерөөлөө.

Аян үргэлжилсээр байгаа бөгөөд сайхан сэтгэлт иргэдийн мөнгөн тусламжууд хандивын дансанд цугласаар байгаа юм.

Та ч бас түүнд туслахыг хүсвэл: ХААН БАНКНЫ ДАНС: 5622182590 Данс эзэмшигч: Билэгт Алтаншагай гэсэн дансанд хандаарай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (19)

  1. sain zvil boljee. neg ch gsn ail orx setgel dvvren baix ni. tsaashdaa olon olon xvnd tuslaarai mongolchuud min. tsaana ni medegdeegvi iim ail zondoo bga shvv

    0 0 Хариу бичих
  2. Uneheer ih bayarlalaa http://www.msua.edu.mn/view_news_page.php?id=1518

    0 0 Хариу бичих
  3. gol ni ene xuuxduud ene olon xumusiin itgeliig aldaxgui sain surch xodolmorloj zorisond xureesei.

    0 0 Хариу бичих
  4. Boloo boloo. Neg ørh ail ch gesen saihan amidraad neg hyygiin hysel bielsend bi ch gesen bayartai bna. Ach byaniig n sanaj saihan amidarch sain surah xeregtei shyy see dyy nar min.

    1 0 Хариу бичих
  5. Dendeleech geh shig araichdeech geh shig zzssss chi ooriigool hiuchee za. Tuslah humuus n tusladagaaraa tuslaj bna

    1 0 Хариу бичих
  6. boloshde huurhun dvvd n amjilt hvsey sain suraad egchiinhe achiig hariularai mongolchuud mundag shv

    1 1 Хариу бичих
  7. Boloosh dee.burhan bolson aav ni odoo l neg suns ni amrah baihdaa huurhii.sain uuls delgereh boltugai

    1 0 Хариу бичих
  8. Арай дэнднээ. ХААИС хямдхан үнэ цэнэгүй сургууль юм уу. Боловсрол өөрөө үнэ цэнэтэй хөдөлмөрөөр л олддог оюуны хөрөнгө дөө.

    3 3 Хариу бичих
    • Huue durakaa... Ene bol mungunuus iluu oyunii hurungu oruulalt..

      1 0
  9. eej n bas burxan bolsiimuu.

    0 0 Хариу бичих
  10. За энэ арай дэндэж байгаа юм биш үү? ХААИС хувийн сургууль болоо юу? Их сургуульд элсэх шалтгалт дөхөөд бэлтгэлээ хийснийх нь дараа ингэж болно. Больёо гэхэд дунд сургуулийн төгсөх ангид байхад нь ингэж болно. Юу юуны духанд хүрэхгүй худлаа саймширч гүйцгээгээд хүүхдийн сурах идэвх, зүтгэлийг алдаа яахнав дээ. Аливаа зүйлд цаг хугацаа хамгийн чухал байдаг гэдгийг мэддэг л баймаар даа.

    2 3 Хариу бичих
    • Lut hun boloh gej chi bitgii tenegt, cham shig mongoloor duurehgui bhiig husiye!

      1 0
    • Uuruu yund buhimdsan yum? Odoo zagt ih deed surguuli vntei bolson iim amidarliin idwehtei ulsiig demjij bga yum bna gej bi oilgoj bna. Minii huvid sain uils hiij baiga ulsad yund ni uuralhaw. Ene Surguuliinhan chine hamaatan sadandaa hvrtel surguuliin mungun deer nairaagui ajildaa vnench shudrag bagsh nar baidagiin dashramd helhed.

      0 0
    • sain surval urilgaar surgana gsen blguidee.

      0 0
  11. yamar goyo um be manai mongolchuud iim shn humuus hunleg oluulaaa bhdaa mundag adr tumen

    0 0 Хариу бичих
  12. Монголд Монголоо, Монголчуудаа гэдэг сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг л байхгүй юу. Бахархаж байна. Харин дүү минь сайн сураад сайхан амьдраад чадах чинээгээрэй бусдад тус хүргээрэй.

    1 0 Хариу бичих
  13. Дуртай мэргэжлээ сонгоод сайн сураарай

    1 0 Хариу бичих
  14. ЗӨВ БОДОЛТОЙ, ЗӨВ ХҮМҮҮЖИЛТЭЙ ХҮҮХДҮҮД БАЙНЛЭЭ.

    3 0 Хариу бичих
  15. ehiin uureg oroltsoo haa bna iim yuman dr manaihan anhaarch bmaar yuma ingeed etseg ehiin uureg oroltsoo bhgui bh yum da

    0 2 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ