СЕХ С.Ганбаатарыг бүртгэхийг хэлэлцэж, нэр дэвшигчдийг нийтэд мэдээлнэ

С.Цолмон


Хуульд заагдсан хугацааны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг СЕХ-ноос өнөөдөр 16:00 цагт нийтэд мэдээлнэ. МАН-аас намын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлсэн бол АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг нэр дэвшүүлээд байгаа.

Харин МАХН-ын хувьд намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлсэн ч сүүлийн таван жил эх орондоо амьдарсан байх ёстой гэх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул буцаасан билээ. Улмаар өчигдөр МАХН-ын Бага чуулган хуралдаж, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Тиймээс өнөөдөр СЕХ хуралдаж С.Ганбаатарыг нэр дэвшигчээр албан ёсоор бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Улс торд орох гэж янз бур болдог,яаж ийж байгаад улс торд ордог,ороод олонхтой нэгдээд улс орноо дамnууралдаг,ард тумэн итгэл узуулэхгуй байхад улайн цайм зутгээд байдаг энэ улс торийн хар тамхичидаа яах бэ ард тумэн минь

    0 0 Хариу бичих
  2. энэ Ганбаатар чинь ХҮН намын дарга байсан биз дээ. Хэзээдээ МАХН намд орчихсон юм бээ? боловсролгүй гар тойргоосоо 2016-д гарч чадаагүй хүн ерөнхийлөгчид барах уу? олигтойхон хүн сонгочих бол ард түмэн дэмжээд өгөх байх даа. энэ 2 балайг алийг нь ч дэмжихгүй!!!

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ