МАХН-ын хөдөө орон нутгийн гишүүд сонгуульд оролцохгүй гэжээ

П.Мөнхжаргал


МАХН-ын Бага чуулган үргэлжилж байна. Чуулганаар тус намын гишүүд нууцаар санал хурааж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахаар байв. Гэвч санал хуваагдаж, гишүүдийн ихэнх нь сонгуульд оролцохгүй байх санал гаргасан байна. Энэ санал дээр хөдөө орон нутгийн гишүүд нэгдээд байгаа аж.

Энэ талаар МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдоржоос тодруулахад “Санал одоогоор хуваагдсан байна. Шийдвэр хараахан эцэслэж, гараагүй байна “ гэх хариултыг өглөө.

Үдээс өмнө болсон МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаас МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, МАХН-ын гишүүн Д.Энхжаргал нар өрсөлдөхөөр нэр нь тодроод байсан юм. Мөн МАХН-ын гишүүн С.Нарангэрэл нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байсан ч сонгуульд зарцуулах 10 тэрбумын төсвийг хувиасаа гаргах боломжгүй хэмээж, нэрээ татсан аж.

Ямартай ч тун удахгүй МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх  нь тодорхой болох гэж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. MAXH bvr baixgvi bol ch yaxab ard tvmen vrgeljilen amdarsaar ????????????xvvxdvvdiinxee ireedvi xaragdaxgvi baigaamyyxaxaxaxaxa

    0 0 Хариу бичих
  2. Ганаа ерөнхийлөгч болволч болж л байна. Гэхдээ хэцүү дээ

    0 0 Хариу бичих
  3. Ганбаатарыг дэвшүүлээч тэгвэл ард түмэн хандив өгөөд ерөнхийлөгч болгоно. 2012 он ард түмний хандиваар гишүүн болсон шүү дээ

    2 1 Хариу бичих
  4. Хэцүүч юмаадаа

    1 0 Хариу бичих