МАХН: Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, Д.Энхжаргал, Ц.Шаравдорж нарыг өрсөлдүүлэхээр болжээ

П.Мөнхжаргал


МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд  өрсөлдөх дөрвөн хүний нэрсийг тодруулжээ. Тодруулбал, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, МАХН-ын гишүүн Д.Энхжаргал нарыг өрсөлдүүлэхээр болсон байна. 

МАХН-ын Бага чуулганы өмнө С.Нарангэрэл тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байсан. Гэхдээ тэрээр зөвлөлийн хурлын үеэр нэрээ татсан байна. Ийнхүү дээрх нэр бүхий дөрвөн эрхмийг намынхаа Бага чуулганаар хэлэлцүүлж, нууц хураалтаар тодруулах аж.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд ХҮН-аас албан ёсоор гишүүнчлэлээ түдгэлзүүлжээ. МАХН-ын Бага чуулган яг одоо эхэлж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 280 , 0, 0 , 0

Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. МАХН-ЫГ ТЭР ТУСАМ ТӨРД ЗААВАЛ ОРУУЛНА ДЭМЖИХ Ч БОЛНО МАН АН СӨНӨЖ УСТАХ ЁСТОЙ ЛУЙВАРИЙН ТӨР ҮНЭН ШҮҮ

    0 0 Хариу бичих
  2. zovl hun devshuulj de

    0 0 Хариу бичих
  3. Яс яривал би чи Ганбаатар бүгд худалч. Эрэмблэж үзвэл Ганбаа нэг, Ээбээ 2, би 3 -т жагсана. 2 дугаар цуваа хоолондоо орох гэж байна.

    0 0 Хариу бичих
  4. Ганбаатараас өөр хүн байхгүй шүү дээ хэрэв өөр хүн дэвшүүлвэл ЭНХБАЯР манантай тохирсон гэсэн үг

    0 0 Хариу бичих
  5. угаасаа гарахгүй зүгээр нэр олж дараа нь албан тушаалд очих гэсэн л хүмүүс.

    0 0 Хариу бичих
  6. Нарангэрэл нь дээр байсан юдаа

    1 0 Хариу бичих
  7. Ганбаатараас бусад нь бол ямар ч нэмэргүй хүмүүс байна

    1 0 Хариу бичих
  8. нарангэрэл багшийг гаргах байсан юм даа

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ