ФОТО: Хөөсөнцрийн үйлдвэрийн агуулах 15 минутад шатаж дуусчээ

С.Цолмон


Баянгол дүүргийн хорьдугаар хороонд буюу Гурвалжийн гүүрний ойролцоо байрлах хөөсөнцрийн үйлдвэрт өнөөдөр 12:02 цагт гал гарсан гэх дуудлага иржээ. Энэ талаарх мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.

“Монгол тамхи со” ХХК-ийн замын эсрэг талд байрлах хөөсөнцөр, сэндвичин хавтан, бетон зуурмагийн үйлдвэр, контейнер тохижилт зөөврийн сууцны үйлдвэр болон хуванцар металь цонх, хаалганы үйлдвэр явуулдаг “NOTS” ХХК-ийн хөөсөнцөрийн агуулахад их хэмжээний гал гарчээ. Нийслэлийн онцгой байдлын гал унтраах гурван анги шуурхай алба ажиллаж, 14:00 цагийн орчимд галыг бүрэн унтраасан билээ.  Харин галын улмаас бэртсэн хүн байхгүй гэдгийг албаныхан хэлж байгаа бөгөөд тэд одоогоор мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Гал гарсан газарт манай сурвалжлах групп 13:30 цагийн үед очиход галыг цурманд оруулсан байсан бөгөөд үйлдвэрийг хамгаалалтад авч, ажилчид нь мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Бидэнд олдсон мэдээллээр гал 12:00 цагийн орчимд гарч эхэлсэн бөгөөд ойр орчим нь битүү хар утаагаар бүрхэгдэж, ойролцоогоор 15 минутад л агуулах шатсан байна. Ингээд фото сурвалжлагыг хүргэе.

Гэрэл зургийг Бозад

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Хөөс нь галд шатдаггүй гэр байсан шүү дээв

    0 0 Хариу бичих
  2. Gants l yum helii ayulgui ajillagaa gegch zuiliig tomoohon uildver alban baiguullaga bol sain murduj baingin belen baidald bh heregtei ayul garsan ued l gej helii galin horin hugatsaa hereglee ashiglah zaavar ene ter geed hurz jootuu els hairga

    0 0 Хариу бичих
    • Ontsoi baidlin gazruud shatahuun tugeeh stantsuudad surgalt sain yavuulahgui bol hamgiin ayultai gazar shuu dee gants hurz joohon galin hor yu boloh bilee

      0 0
  3. манайхан ер нь л хэнэггүй, хариуцлагагүй хүмүүс ш дээ

    0 0 Хариу бичих
    • Гал ус цахилгаан байгалийн гамшигтай үед авах арга хэмжээ сургалт үнэхээр дутмаг байна

      0 0
  4. Shatsan kompani ner ni NOTS bhdaa yahavdee zugnusun ner bnashd.

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ