ОУВС-гийн захирлуудын зөвлөл Монголын хүсэлтийг энэ сарын 24-нд хэлэлцэнэ

Монгол Улсын Засгийн газрын зүгээс гаргасан ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтийг тус сангийн захирлуудын зөвлөл өнгөрсөн сарын 28-ны өдөр хэлэлцэх байсан. Гэвч ОУВС-гаас Засгийн газрыг  "Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдах тогтоолын зарим нэгж заалтаа эргэн харахыг зөвлөж, хурлаа хойшлуулсан билээ.

Тодруулбал, ОУВС Монголын асуудлыг хэлэлцэхээ хойшлуулсан нь УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр зүйл дэх “Гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын гадагшаа гаргаж зарсан баяжмалын мөнгийг Монголбанкаар дамжуулъя” гэсэн заалттай холбоотой байв.

Харин ОУВС-гийн зөвлөмжийн дагуу Засгийн газар УИХ-ын тогтоолын төсөл дэх Монгол Улсад үйл ажиллагаа явуулж томоохон хөрөнгө оруулагчид зарим төрлийн гүйлгээгээ дотоодын арилжааны банкуудаар хийх утга бүхий заалтад өөрчлөлт оруулсан юм. Тиймээс ОУВС-гийн захирлуудын зөвлөл Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг энэ сарын 24-ний өдөр шийдвэрлэх товоо зарлажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)