ФОТО: "Авьяаслаг Шведчүүд" шоуны "Алтан баззер"-ын эзэн Янжаа финалд шалгарчээ

С.Цолмон


“Авьяаслаг Шведчүүд” шоунд оролцож, алтан баззерын эзэн болсон монгол охин Янжаа энэхүү тэмцээний финалын шатанд шалгарчээ. Тэрээр ой тогтоолтын чиглэлээр тус тэмцээнд оролцож байгаа бөгөөд эхний шатанд үзэгчдийн суудлаас  танихгүй 20 хүн тайзнаа урьж, 90 секундийн дотор нэрсийг нь цээжилж үзүүлснээр алтан баззерын эзэн болсон юм.

Улмаар тэрээр шилдэг 32 оролцогчийн нэг болсон билээ. Тэгвэл өчигдөр болсон тэмцээний үеэр тэрээр финалын шатанд шалгарч чаджээ. Тиймээс А.Янжаа ирэх долоо хоногийн баасан гарагт болох тэмцээнд  оролцох юм байна.

Түүний хувьд 2015 онд ой тогтоолтын  ДАШТ-ий  эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд  алтан медаль хүртэж байжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Түрүүлэнэ шүү гайхамшигт монгол охин минь

    0 0 Хариу бичих
  2. Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан авъяастай мундаг охин шүү. Амжилт хүсье

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ