Д.Хаянхярваа: Итгэж болно, энэ Засгийн газар огцрохгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.

Улс төрийн намын хувьд маш хүнд шийдвэр байсан    

-Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь нэгэнт тодорхой болчихлоо. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар үнэхээр эдийн засаг “сэхээн”-ээс гарчих юм уу?

-Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Манай нам засгийн эрх авснаас хойш эдийн засаг эрс сайжраад байсан юм алга. ОУВС-д орох сургаар ард түмний хүлээлт өөр болж, валютын ханшид эерэг өөрчлөлт гарч ирж байна. Нөгөө талаас уул уурхайн голлох бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсч байгаа нь ч тодорхой түвшинд нөлөөлж байгаа. Шинэ Засгийн газар ажлаа сайжруулах гэж мөн өмнөх алдаа оноог засч залруулахын тулд хэрэндээ чармайж ажиллаж байна. Ер нь цаашид бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад явбал эдийн засагт нэлээд эерэг өөрчлөлт ирнэ. Эдийн засгийн өсөлт хасах 1.6 хувьтай байгаа. Энэ байдал 2018, 2019 он гэхэд хасах түвшнээс гараад эерэг тал руугаа явна гэх эдийн засагчдын тооцоо байна. Олон улсын банк санхүүгийн байгууллага ч ийм тооцоо гаргасан байна лээ. 

-Сонгуулийн өмнө танай нам том төслүүдээ хөдөлгөнө гэж ярьж байсан. Харин засгийн эрх авснаасаа хойш ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана гэж ярьсаар байгаад өнөөдөртэй золголоо. Сонгуулийн өмнө нэг зүйл ярьдаг дараа нь өөрчилдөг байж болох уу. Зарчим хаана байна вэ. ОУВС-д Монгол Улс санхүүгийн бүх эрх мэдлээ өгснөөс өөрцгүй харагдаад байна. Үүнд тайлбар өгөхгүй юү?

Ерөнхийлөгчийн сонгуулийг өнгөртөл бид сайхан амлаад явъя гэвэл он дуустал хугацаа алдахаар байна. Энэ хүртэл улсын маань эдийн засаг тэсэхгүй болчихоод байна шүү дээ. 

-Монгол Улс мөнгө санхүүгийн эрх мэдлээ гаднын байгууллагад шилжүүлсэн гэх буруу ойлголт яваад байна. Гаднын байгууллагад бид мөнгө санхүүгийн эрх мэдлээ шилжүүлээгүй. Бид хөтөлбөрт хамрагдахын тулд тэдний зүгээс тавьж байгаа шаардлагад нийцүүлэх, зардлаа бууруулах, орлогоо нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Улс төрийн намын хувьд энэ маш хүнд шийдвэр. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ийм алхам хийнэ гэдэг бол эрүүл саруул хүний нүдээр харвал “Ямар тэнэг улс төрч, нам бэ. Бүх амлалтаа зөрчөөд ард түмний хэрүүлийн бай болж байна” гэж хэлэхээр байгаа. Бидэнд Ерөнхийлөгчийн сонгууль хамгийн чухал уу, эсвэл улс орны амьдрал нэгдүгээр тавигдах уу гэдэг асуудал тулгарсан. Хүлээх хугацаа ч алга. Ерөнхийлөгчийн сонгуулийг өнгөртөл бид сайхан амлаад явъя гэвэл он дуустал хугацаа алдахаар байна. Энэ хүртэл улсын маань эдийн засаг тэсэхгүй болчихоод байна шүү дээ. Тийм тохиолдолд бид ОУВС-тай тохиролцож, тэдний тавьж байгаа шаардлагад нийцүүлж, татвар нэмж, зардал мөнгийг бууруулах арга хэмжээ авлаа. Ингэлээ гээд Монгол Улс мөнгө санхүүгийн эрх мэдлээ шилжүүлчихэж байгаа юм биш шүү дээ. Бид төсвөө тодотгоод баталлаа. Төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг. Энэ мөнгийг олох эх үүсвэр одоогоор манайд хаана ч байхгүй. Харин ОУВС-д хамрагдсанаар Японы 850 сая ам.долларын урт хугацаатай, нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй төсвийн зээлээр алдагдлыг нөхөхөөр болоод явж байх жишээтэй. ОУВС-гийнхан манайд орж ирсэн мөнгөн дээр хяналт тавих нь зүйн хэрэг. Хэрвээ тохиролцоод эдийн засаг, санхүүгийн сахилга батаа сайжруулах, эдийн засгаа эрүүлжүүлэх, ийм ийм чиглэлд хөрөнгөө зарцуулах ёстой гээд мөнгө ороод ирэхэд нь бид дураараа дургидгаараа тийм ч зам, гүүр барина гээд тооцоо судалгаагүй үрчихвэл эдийн засгаа сайжруулах гэсэн зорилт хэрэгжихгүй болно. Тиймээс ОУВС-гийн хяналтан дор байх ёстой гэж ойлгож байгаа. 

-Тусгаар тогтносон улс хэр нь “Рио Тинто” гэх гаднын нэг компанийн “шантааж”-нд ороод тогтоолдоо өөрчлөлт оруулчихлаа гэж байна. Энэ тухайд?

-Төсвийн тодотгол дагасан тогтоолд өөрчлөлт оруулсан. Түүнээс тодотгосон төсөвтэй ямар ч хамааралгүй. “Рио Тинто”-той холбоотойгоор төсөвт ямар ч мөнгө нэмж суухгүй. 

-ОУВС-гийн дараагийн хурал хэзээ вэ. Тэр хурлаараа манай улсын асуудлыг хэлэлцэх юм болов уу?

-ОУВС-гийнхан энэ сарын 11-15-ны хооронд хэлэлцэнэ гэсэн. Сангийн сайд Б.Чойжилсүрэн Японд очиж уулзалт хийгээд ирлээ. Түүний яриагаар хамгийн сүүлчийн хугацаа бол тавдугаар сарын 24 гэж ойлгоод байна. Монголын бизнесийнхэн болон улс төрийн хүрээнийхэн үүнийг л хүлээж байгаа.

-Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Засгийн газрын сайдуудын багцыг хэд дахин нэмэгдүүлсэн гэх шүүмжлэл гарсан ч нэмсэн чигээр нь баталсан. Ард иргэдийнхээ бүсийг чангалаад байгаа хэр нь сайдуудынхаа толгойг “илээд” байгаа нь МАН-ыг муухай харагдуулж байна. Нийгэм ч таагүй хүлээж авч байна шүү дээ?

-Засгийн газрын зарим сайд залуу болоод ч тэр үү асуудлуудаа хүнд хүртэл нь тайлбарлаж чадахгүй дутагдал байна. Тэр төсөв зардал нэмэгдсэн гээд байгаа зүйлүүд нь Хөгжлийн банкин дээр авсан арга хэмжээний үр дүнгээр яамдад холбогдох зээлүүд. Түүнээс өөрийнхөө багцыг нэмэгдүүлсэн зүйл байхгүй. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хөгжлийн банкин дээр оны өмнө шийдвэр гарсан. Энэ дагуу л хийгдсэн ажил. 

Том төслүүдээ явуулах гэхээр нийгэмд “гал” асах гээд байна

-Төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг. Үүнийг нөхөх ямар ч боломж байхгүй гэж та түрүүнд яриандаа дурдлаа. Том төслүүдээ хөдөлгөх юу болж байна вэ. Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад зогсонги байдалтай байгаад байна. Энэ асуудлууд дээрээ нэг талд гараад урагшлуулж болдоггүй юм уу?

-Том төслүүд хөдөлгөх тал дээр хатуу ч гэсэн үнэнийг хэлмээр байна. Монголчууд тамын тогооны үлгэр дотроо явсаар л байна даа. Засгийн газар тодорхой төсөл хөтөлбөр ярьж байгаа. Үүнийгээ УИХ, бүлэг рүү оруулж ирнэ гэсэн бодол байгаа байх. Гэхдээ “Оюутолгой”, Тавантолгойн ордын талаарх сэдвээр мэддэггүй хүн гэж байхгүй боллоо. Мэддэг нь ч хэд байгаа юм. Том төслөө хөдөлгөнө гээд хувилбар оруулаад ирвэл нийгэмд “гал” асах гээд байна. Хятадтай хамтарвал хятадууд авлаа  гээд монголчууд хийнэ гэвэл заавал МCS биш би хийх ёстой гэх мэтээр ярьж, харийнхнаас ч өөрийнхнөөсөө ч харамлаад талцал хуваагдал явсаар байна.

Талцал хуваагдаж байсаар өнгөрсөн найман жилийг нэмээд тооцвол 10 жил ийм тамын тогоонд бид явж байгаа. Би үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ гэдгээ хэлэх үү.

-За?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ Засгийн газар маш тодорхой хувилбарыг УИХ-д танилцуулах ёстой. Монголд яавал үр ашигтай байх вэ гэдэг хувилбаруудыг гаргаж ирээд зөв хувилбар байна гэж үзвэл олон долоон нийгмийн хэл амнаас айж цэрвэхгүйгээр энэ УИХ, Засгийн газар шийдэх ёстой. Ийм л зоримог шийдвэр гаргахгүй бол бид гадна дотнын хэл амнаас айгаад яваад байвал шийдэж чадахгүй. Эцсийн хохирогч нь Монголын ард түмэн. Бид өнөөдрийг хүртэл яагаад төмөр зам тавьж чадаагүй юм бэ. Яагаад өнөөдрийг хүртэл нүүрс баяжуулах үйлдвэрээ барьж чадаагүй юм. Яагаад бид нүүрсээ сорчилж, машинаар зөөгөөд байгаа юм. Энэ бүхэн төрийн бодлого биш, талцал хагарал шүү дээ. Арилжаа наймаа хийх гэхээр бүгдийг Хятадад худалдах гэж байна гэдэг. Өөрөөр хэлбэл, нэг хэсэг нь эх орондоо хайртай, нөгөө тал нь Хятадад худалдах гэсэн муу хүн болж харагддаг. Монгол гэдэг орныг Хятадад худалдах гэж  байна гэсэн улстөрч хамгийн  өндөрт манддаг, худалдсан болж байгаа нь хамгийн муу улстөрч болдог жишгээр явж ирлээ. Ингээд яваад байх нь зөв юм уу. Үүн дээр хатуу байх ёстой гэж би үздэг. 

-Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах төслийн талаар яригдаж байхад 51 хувьд нь монголчууд урд хөршөөс зээл авч хөрөнгө оруулна, 49 хувийг нь “Шинхуа” худалдаж авна гэж байсан. Тэгэхээр маргаангүй Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай болчихоод байгаа юм шиг байсан л даа?

Си Зиньпин дарга “Сүүлийн 10-аад жилийн дотор манай оронтой худалдаа хийсэн бүх пүүс, компаниуд баяжсан, ганцхан Монгол Улс байрандаа байгаад байх юм” гэсэн гэнэ лээ. Энэ чинь манай харалган бодлогын гай шүү дээ.

-Хятадаас зээл авна гэсэн хувилбарыг би сонсоогүй. 49:51 гэсэн хувилбар л байсан. 49 хувийг нь авсан хятадууд төмөр замаа барина гэх хувилбар байсан. Гэхдээ тэр гэрээний нарийн ширийнийг би мэдэхгүй. Ер нь манай нүүрс, зэсийн баяжмал төмрийн хүдрийг худалдаж авдаг газар нь хаана юм бэ. Үндсэндээ Хятад гэдэг орныг дэлхийн “тоос сорогч” гэж байна. Бүхий л зүйлийг худалдаж авч байгаа. Манай төрийн гурван өндөрлөгийн нэг нь БНХАУ-д айлчлал хийх үеэр Си Зиньпин дарга “Сүүлийн 10-аад жилийн дотор манай оронтой худалдаа хийсэн бүх пүүс, компаниуд баяжсан, ганцхан Монгол Улс байрандаа байгаад байх юм” гэсэн гэнэ лээ. Энэ чинь манай харалган бодлогын гай шүү дээ. Дэлхий даяарчлагдаж байна. Бид нүүрсээ онгоцоор зөөгөөд аваад явахгүй нь хэнд ч ойлгомжтой. Тийм учраас хоёр хөршөөр дамжих нь тодорхой. Тэгэхийн тулд хоёр хөршийн аль нэгнийх нь сонирхол байж байж энэ бизнес сайн явна гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Ийм логикийг бид зөв ойлгож, ажил төрлөө зохицуулах ёстой. Түүнээс биш хэн нэг хүний улс төр хийж орилсон дуулсан бүхнээр Монгол орны тусгаар тогтнол алга болчих юм шиг, бүх нүүрсээ зөөгөөд Хятадуудад худалдчих юм шиг, 10-20 жилийн дараа бүгдээрээ гуйлгачин болоод нүхэн дотор хоолгүй хэвтэж байх юм шиг яриад байвал бид хөгжихгүй шүү дээ. Хөгжихгүй байгаагаа бид мах, цусаараа мэдрээд сууж байна.  

-Хувийн компанид концессын гэрээгээр 35 тэрбум төгрөгөөр цахилгааны шугам татах асуудал нэлээд шүүмжлэл дагууллаа. Мэдээж ашиг сонирхлын зөрчилтэй. Засгийн газар ч тэр УИХ дахь танай намын бүлэг ч ялгаагүй гишүүдийнхээ толгойг илээд явуулаад байна шүү дээ. Ер нь ийм байж болох уу?

-Концесстой холбоотой асуудлаар бид ажлын хэсэг гаргаад шалгуулсан. Таны сая хэлсэн гэрээнээс бусад нь хуучин. Тухайлбал, таван гэрээний нөхцөлийг сайжруулсан. Өөрөөр хэлбэл, төсөвт өртгийг нь бууруулсан, төлөх хугацааг нь хойшлуулсан юм билээ. Ер нь сайдуудын нэр холбогддог хамаарал бүхий компаниуд концесс аваад буй нь нийгэмд асар их “гал” дагуулж байгаа. Гарцаагүй тэнд үйл ажиллагаа явуулж байгаа компани нь эдийн засагт үнэхээр ач холбогдолтой байгаад тавих ёстой байсан бол би юу ч хэлэхгүй. Ач холбогдлын хувьд гарцаагүй хийх ёстой ажил мөн үү биш үү гэдэг дээр бүлгийн гишүүд нэлээд хатуу ярьсан. “Та нар энэ концессоо дахин хар. ОУВС-гийн тавьсан шаардлагуудыг эхлээд ханга” гэсэн юм. ОУВС өмнөх Засгийн газрын үед 11.1 их наяд төгрөгийн концессын гэрээ байгуулсан байна. Үүнд эхлээд хөндлөнгийн аудит хийгээд дараа нь концессыг хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхгүй юу гэдэг асуудлаа шийд гэдэг зарчмын шаардлага тавьж байгаа. Бид ч мөн энэ шаардлагыг Засгийн газарт тавьж байна. 

Олонхи өөрсдийгөө өмөөрөөд байх хэрэггүй 

-Танай нам хүчтэй сөрөг хүчингүй үед засгийн эрх барьж байна. Ийм үед та бүлгийн даргын хувьд зөвд зөөлөн бурууд нүд хурц зарчмаар ажиллаж болдоггүй юм уу. Мэдээж 65 хүнийг удирдана гэдэг амаргүй. Гэхдээ ашиг сонирхлын зөрчилтэй тогтоол, шийдвэр гарахыг үгүйсгэхгүй. Хэдийгээр бүгд тойргоос сонгогдсон гишүүд ч гэлээ улс орны эрх ашиг талаасаа хатуу чанга диктатур байх ёстой гэж бодож байна? 

-Хуулийн гол концепцууд дээр бид ярилцдаг. Түүнээс биш бүх хуулийг задлаад ярих боломжгүй. Тэр бүхэнд улс төрийн шийдвэр гаргана гэдэг утгагүй зүйл. Тэгэх ч ёсгүй. Тиймээс гол зүйлүүдээ яриад бусад нь мэргэжлийн байнгын хороогоороо хэлэлцэгдээд шийдээд явах зарчмаар явж байна. Хариуцлагын тухай хуулийг авч үзэхэд янз бүрийн л зүйл яригдах юм. Тухайлбал, хэдэн долоо хоногийн өмнө сэтгүүлчдэд хариуцлага тооцох ёсгүй гэж яригдлаа. Энэ заавал сэтгүүлчдэд гээд хамруулаад байгаа юм биш шүү дээ. Сая аж ахуйн нэгжид хариуцлага тооцож болохгүй гэж байна. Иргэн Дорж цайны газар ажиллуулж байя гэж бодъё л доо. Доржийн цайны газрын хоолноос хүн идээд хордлого болоод үхчихвэл аж ахуйн нэгж хариуцлага үүрэхгүй гээд хаях ёстой юу. Энэ бол харьцангуй ойлголт. Манайх хөгжиж байгаа орон учраас хариуцлага аль аль талдаа чанга байх ёстой. Европын орнууд хөгжсөн түүхийг судлаад үзэхээр хууль чангатай байсанд оршиж байгаа юм. Хөгжлийн энэ цэгт хүрэхийн тулд асар их хүнд хатуу замыг улс орнууд туулсан байдаг. Бид үүнийг олон талаас нь авч хэлэлцэх ёстой. 76 гишүүн хариуцлага тооцох ёстой гэвэл хариуцлагаа тооцоод л явах нь зүйн хэрэг. Олонх нь үгүй гэвэл энэ зарчмаар л явах ёстой. Гэхдээ ямар нэг асуудалд хариуцлага тооцох ёстой юу гэвэл ёстой. Хүн буруу зүйл хийвэл түүнийхээ төлөө хариуцлага үүрдэг байвал сайн ажиллана. Түүнээс ард нь үүрэх ямар ч хариуцлага байдаггүй бол “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ” гэдэг юм л болно. 

Гишүүдэд хариуцлага тооцох ёстой гэдэгтэй 100  хувь санал нэг байгаа. Ялангуяа ирц бүрдүүлэх, хүний өмнөөс кноп дардаг байдал байна.

-Та хариуцлага тооцдог болсон цагт бид урагшилна гэх санаа хэлж байна. Тэгвэл гишүүдэд хариуцлага тооцдог хууль хоёр ч удаа УИХ-ын босго давсан ч тодорхойгүй шалтгаанаар төсөл санаачлагчид нь буцаасан. Товчхондоо, гишүүд хариуцлагыг өөрсдөө эхлэх ёстой гэсэн санааг ард иргэд ч хэлж байгаа. Та бүхэн энэ байдлаа яаж цэгцлэх юм бэ?

-Гишүүдэд хариуцлага тооцох ёстой гэдэгтэй 100  хувь санал нэг байгаа. Ялангуяа ирц бүрдүүлэх, хүний өмнөөс кноп дардаг байдал байна. Бид хариуцлагатай байя гэвэл УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулаад явж болно. Олонхи үүн дээр өөрсдийгөө өмөөрөөд байх зүйл байхгүй. Сүүлийн үед хуралдааны ирц, хууль хэлэлцэхэд оролцоо хандлага төдийлэн шаардлага хангахгүй байгаа гэдэгтэй би санал нэг байна. Үүнд өөрчлөлт гаргах ёстой. Нөгөөтэйгүүр, хариуцлагын хууль өмнөх парламентын үед ч буцсан. Бүх орны парламентын жишгийг харахад парламент гэдгийг амархан татаад унагаачихдаггүй дархлаатай байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, хариуцлагын хуулиар гишүүдийг татахын тулд тухайн тойрогт нь очоод 10 орчим мянган хүний гарын үсэг цуглуулаад татчихна. Тэгвэл Монгол төрийн тогтвортой байдал яах юм. Тухайн гишүүн хэрэг төвөгт орооцолдоод эрүүгийн хариуцлага үүрэхээр болсон тохиолдолд татагдах л ёстой. Мэдээж, сонгогдсон гишүүн хүн ёс зүйтэй байж, хуралдаа сууж, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх ёстой. Бид бүх зүйлийг хариуцлагатай болгож байна гээд төрөө тогтворгүй болгоод хэтэрхий хариуцлагагүй зүйл хийчихийг үгүйсгэхгүй. Хариуцлага тооцдог эрх нь иргэдийн гарт бий. Дараагийн сонгуулиар хаана ч очсон хариуцлагагүй хүн гээд сонгохгүй байх хэрэгтэй. 

-Танай намын дарга Ерөнхийлөгчид нэр дэвшихээр боллоо. Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа гэхэд намын дараагийн дарга хэн байх вэ. Энэ талаар Удирдах зөвлөлийн хурлаар ярилцсан гэх мэдээлэл байна?

-Энэ санаа зовох асуудал биш. Бүх зүйл хуулийн дагуу явж байна. УИХ-ын даргын эзгүйд хоёр дэд даргын аль нэг нь хурлаа удирдаад явна. Хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа доголдолгүй явах бүрэн боломжтой. Намын дарга хүн сонгуульд өрсөлдөж байгаа тохиолдолд удирдлагын баг бий. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа манай намын Бага хурал, Их хурал болно. Яриад л хуулийнхаа дагуу шийднэ. 

-Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулах хандив цуглуулах ажлын хэсгийн ахлагчаар та ажиллаж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Одоогоор хандив цуглуулах ажлыг эхлээгүй байгаа. Албан ёсоор сонгуулийн сурталчилгаа эхлэхэд хуулийн хугацаандаа хандив цуглуулах ажил эхэлнэ. Мэдээж бид хамгийн түрүүнд намын гишүүд, дэмжигчид, аж ахуйн нэгжүүдэд хандана. Энэ дэмжлэг үзүүлэх хүмүүс Сонгуулийн хуулийг маш сайн мэдэж байгаа.

-УИХ-ын сонгуулиас хойш Засгийн газрын томилгоонд сэтгэл дундуур байгаа хүмүүс засгаа хангалттай шүүмжилж байна...?

-Ер нь томилгоо хэнд таалагддаг вэ гэхээр, томилогдсон хүндээ л таалагддаг. Түүнээс томилгоо хүн бүхэнд таалагдана гэсэн ойлголт байдаггүй. Доржид таалагдахгүй байгаа томилгоо Дондог, Дулмаад боломжийн санагдаж байх жишээтэй. Тэгэхээр томилгоо тойрсон зүйл дээр хэн нэг хүн гомдоод харамсаад байгаа нь харьцангуй л ойлголт. Томилгоог хүний хүсэлтээр бус хуулиар хийдэг болох ёстой. Тэр чиглэл рүү бид явж байгаа. Одоо Төрийн албаны тухай хуулийн төслийг маш чамбай гаргахаар Д.Тогтохсүрэн нарын гишүүд ажиллаж байна. Цаашид сонгуулийн дараагаар улс төрийн тодорхой албан тушаалууд солигддог болохоос бус төрийн албанд ямар нэг томилгоо ордоггүй барууны зарчмыг хатуу мөрдөж ажиллах ёстой. Үүнийг аль ч нам мөрддөг болох ёстой юм. Хууль гарсны дараа ард иргэд хатуу хяналт, шаардлага тавьж ажиллах хэрэгтэй. Үүнийг би дэмжинэ. 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Засгийн газар огцорно гэх мэдээлэл дуулдах боллоо. Эрх барьж байгаад засгаа унагаах сонирхол танай намд байхгүй байлгүй дээ. Ер нь та 65-ын бүлгийг удирдаж байгаа хүний хувьд Засгийн газрын тогтвортой байдалд баталгаа өгч чадах уу?

-Энэ Засгийн газарт анхаарах зүйл бий. Гэхдээ итгэж болно. Засгийн газар унахгүй. Монгол Улс одоо хөгжье, гадна дотныхны итгэлийг хүлээе, дотоодынхоо бизнес эрхлэгчдийг сэтгэл амар ажлыг нь хийлгэе гэвэл эхний ээлжинд улс төр, эдийн засаг, санхүүгийн хувьд тогтвортой байх ёстой. Хууль эрхзүйн орчин тогтвортой байх ёстой юм. Ингэж байж бид энэ хүмүүсээ ажиллах боломжоор хангана. Засагтай, сайдтай ноцолддог байвал үнэхээр утгагүй. Улаан цагаан хууль дүрэм зөрчөөд байгаа хүнд бол хариуцлага тооцно. Гэхдээ энэ Засгийн газар баг нь залуу, чадлынхаа төвшинд сайн ажиллах ёстой. Ажил хийж байгаа хүнд алдаа гардаг, шүүмжлэл ч дагадаг. Ажил хийж байна алдаа гаргана гээд хууль бус зүйл хийгээд явж болохгүй.  

-МАН-ын санхүүжилтийн эх үүсвэр гэсэн мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээгээр цацагдлаа. Энэ ямар учиртай юм бэ?

-Сонгууль бүрийн өмнө ийм мэдээлэл гардаг. Сайд нарыг хянаад үз л дээ. Төрийн халааснаас тэрбум төгрөг гаргах ямар ч боломж байхгүй шүү дээ. АН-ыг эрх барьж байхад ийм яриа гарч байсан. Тэр яриаг манайх гаргаж байсан юм байлгүй. Манайхыг эрх барьж байхад ч ялгаагүй. Үүнийг АН талаас гаргадаг биз. Сонгуулийн санхүүжилт амаргүй, хэцүү. Маш хүнд сэдэв. Үүнийг боловсронгуй болгох чиглэлээр дэлхийн улс орнууд ажилладаг. Гэхдээ л өнөөгийн байгаа тогтолцоо нь хандив цуглуулж сонгууль хийдэг байдал дэлхийн бүх оронд байна. 

"Ардын эрх" сонин


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (19)

  1. Энэ Хаянхярваа чинь харинч хийхээ хийчихдэг, хэлэхээ голоор нь хэлчихдэг тэгш сайхан залуу юм шиг байгаамаа?!

    1 0 Хариу бичих
  2. танай Засгийн газар огцорох огцрохгүй нь хэнд хамаатай юм ямар ч нь ч гарсан бүгдээрээ нэг хэвний баагийнууд байж

    0 0 Хариу бичих
  3. за Ард иргэд ээ хулхиддаг гадныхантай нийлж иргэд ээ янз бүрийн аргаар дарамталж байгаа танай Намд болон танай Засгийн газарт өөрий чинь худлаа ярьж байгаад чинь итгэнэ гэж бодоо юу Та нарт ер нь ичих булчирхай гэж байна уу Хүн худлаа ярьж болно жаахан баримжаатай ярьж баймаар юмаа хийж чадахгүй байж хойд урьдахаа мэдэхгүй амныхаа зоргоор баахан л шүршээд хаячих юм аа Энэ Засгийн газар МАН данадаа л Ард түмнийхээ эсрэг л үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ худлаа гэж хэлээ ч

    0 0 Хариу бичих
  4. Эрүүл саруул хүний нүдээр харвал “Энэ хүн ямар тэнэг улс төрч, Энэ нам яасан хуурамч нам бэ. Ярьсан бүхэн нь яг эсрэгээрээ явагдаад байх юм. Өөрийнх нь ишлэл

    0 0 Хариу бичих
  5. ОУВС - ийн хөтөлбөрт хамрагдах нь зөв өөрсдөө зөв сэтгэж зөв шийдввэр гаргах чадваргүй бол бусдлын саналыг ашиглахаас өөр яах вэ? Энэ аргыг улс төрийн туршлагагүй бүхэл үеийн турш боол явсан Африкийн орнуудын туршлага.

    0 0 Хариу бичих
  6. ЭНЭ ХАЯНХЯРВАА ГЭЖ ЁСТОЙ ЖИНХЭНЭ ЛАЛАР ДАА .АЛХАА ГИШГЭЭ НЬ Л ҮНЭН БАЙХ

    0 0 Хариу бичих
  7. МАНд иймэрхүү чацагууд олон доо

    0 0 Хариу бичих
  8. Энэ дэмжлэг үзүүлэх хүмүүс Сонгуулийн хуулийг маш сайн мэдэж байгаа. Yamar humuus demjleg uzuuleh ve, tedend daraa ni yuu uguh ve gedgee ali ert shiidchihsen. Dandaa hudlaa yarij, jiriin irgediig mal met uzdeg muusain novshnuud!

    0 0 Хариу бичих
  9. Сайд дарга нарынхаа зардлыг бууруулахгүй байж татвараа нэмээд тэнэгтэх юм даа, тэр Сангийн сайд гэж арай дэндүү хөгийн хүн байна а

    0 0 Хариу бичих
  10. 100 айл бахь байдгаараа байж л байна. Улам заваараад улам новшроод улам хөглөрөөд байна. Та хэд АН-ны хажууд бүр нусын нус юм байна. Хөгшчүүд АН-н үед 6 хоног жилдээ 2 удаа үнэ төлбөргүй амралтанд амарчихдаг байсан бол Номгүйбаяр нь яагаад хаячихваа. Туй гэж нулимья. Танай нам ёстой л нэг ухарч буцаж бужигнуулж байна. 3 жил ахиж жанхуурна. Хүүхдийн мөнгийг салхинд хийсгэлээ. Алж байнаа. Салтаанаасаа концесс гаргаж ирцгээгээд л. Удахгүй бөөн хар нигерүүд өмнөд африкаас ирж эрдэнэтэд суух гэж байна. Маш олон ажлын байр монго хүмүүс алдана. Дор хаяж 2000 ДОХ-той африкууд ирнэ. Танай засгийн газар огцрохгүй дэмжээд алгаа таших байх тийм үү?

    0 0 Хариу бичих
  11. Засгийнхаа дарга нарынхаа Зардалаа бууруулаачээ

    0 0 Хариу бичих
  12. Одоо байгаа засгийн газар бол хамгийн муу, хамгийн боловсролгүй нөхдүүддээ... Хэцүү байна аа... Хөгжлийн тухай яриад ч хэрэггүй...

    1 0 Хариу бичих
  13. Рио Тинто Хятадын боолууд.

    0 0 Хариу бичих
  14. Өө за за огцрохгүй гэж бодож явсан юмсан,энэ балай хэлж байгаа бол огцрох юм байна л даа,тэгээд ч монголд хэрэгтэй засгийн газарч биш дээ,огцор огцор

    1 0 Хариу бичих
  15. ene muu darkhanaas garsan gulug, bandi yu meddeg yum be yer ni, zdag alakh yumsan!

    0 0 Хариу бичих
  16. Д.Хаянхярваа хэрэг хуучар нь гэж байхгүй шүү!

    1 0 Хариу бичих
  17. ЭНЭ ХҮНИЙ ИЧИХ НҮҮРГҮЙ ХУДЛАА ЯРЬЖ СУРСАНД СОНГОГЧИД БАС БУРУУТАЙ . САР ГАРАНГЫН ДАРАА ТЭС ӨӨРӨӨР ЯРИАД Л ЯВНА , ЭНЭ ХҮНИЙ ХУВЬД ҮХЭР МАЛЛАХ АМАРХАН БОЛОЛТОЙ .

    2 0 Хариу бичих
  18. Хонгор сумын ард иргэдийг энэ нөхөр ямаршуу байдал орууллаа.Цэцэрхсэн цөөвөр.............

    3 0 Хариу бичих
  19. малууд

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ