“Ардын үг” Ерөнхийлөгчийн ногоон хөгжил, баялаг бүтээгчдээ дэмжих чиглэлээр хийсэн ажлуудыг дүгнэнэ

Монголын медиа корпорациас санаачлан хэрэгжүүлж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян үргэлжилж байна. Энэхүү зөвлөлдөх аянаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан түүний өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилгуудад иргэдээр дүн тавиулж буй билээ. Монголын бүх ард түмнээс сонгогдон хоёр бүрэн эрхийн буюу найман жилийн хугацаанд төрийн тэргүүнээр ажилласан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хийсэн ажлыг нэг удаагийн зөвлөлдөх уулзалтаар дүгнэн хэлэлцэх боломжгүй. Тиймээс бид Ерөнхийлөгчийн хийсэн ажил, гаргасан санаачилгуудыг нь тодорхой салбар, сэдвээр нь хуваан цувралаар хэлэлцүүлж, иргэдээрээ дүн тавиулж байгаа.  

Зөвлөлдэх хэлэлцүүлгээ энэ өдрийг сонгож зохион байгуулахаар товлосны учир нь энэ удаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ногоон хөгжил, баялаг бүтээгчдээ дэмжих чиглэлээр өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласныг санамсаргүй түүврээр сонгогдсон иргэд буюу “Ардын эксперт”-үүд дүгнэхээр болоод байна. 

Өмнө нь бид Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлаа бататгах, гадаад харилцаагаа өргөжүүлэх чиглэлээр хийсэн ажлууд, монгол өв, соёл, уламжлал, монгол дархлааг хамгаалах, монгол хүнээ дэмжих чиглэлээр хийсэн ажил, санаачилгууд, шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэх, шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажлууд гэсэн гурван сэдвийн хүрээнд гурван удаагийн зөвлөлдөх хэлэлцүүлгийг зохион байгуулаад байна. Харин “Ардын үг” зөвлөлдөх аяны дөрөв дэх хэлэлцүүлэг ирэх бямба гариг буюу Үндэсний мод тарих өдрөөр болно.

Зөвлөлдэх хэлэлцүүлгээ энэ өдрийг сонгож зохион байгуулахаар товлосны учир нь энэ удаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ногоон хөгжил, баялаг бүтээгчдээ дэмжих чиглэлээр өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласныг санамсаргүй түүврээр сонгогдсон иргэд буюу “Ардын эксперт”-үүд дүгнэхээр болоод байна. Ерөнхийлөгчийн хувьд мод тарих санаачилгыг эхлүүлж, хулгайн мод бэлтгэх, тээвэрлэхийг хориглох шийдвэр гаргасан юм. Мөн баялаг бүтээгчдээ дэмжих, байгаль орчноо хамгаалах чиглэлд олон шинэлэг даацтай санал, санаачилга гаргасан байдаг. Энэ хүрээнд дэлгэрэнгүй, бодит мэдээллээр иргэдээ хангахаар Монголын медиа корпораци энэ долоо хоногийн турш мэдээлэлжүүлэлтийн аян өрнүүлж буй юм. Учир нь олон талын эх сурвалжаас, бодит мэдээлэл авсан иргэд Ерөнхийлөгчийн хийсэн ажилд илүү бодитой дүгнэлт хийх боломжтой болдог. Энэ бол зөвлөлдөх ардчиллын нэг давуу тал билээ.

Хөндлөнгийн, хараат бус МЕК судалгааны байгууллагын санамсаргүй түүврийн аргаар сонгосон “Ардын эксперт”-үүд Ерөнхийлөгчийн найман жилийн хугацаанд гадаад харилцаа, батлан хамгаалах чиглэлд хийсэн ажилд боломжит 10 онооноос 8.9 гэсэн үнэлгээ өгсөн. Харин Монгол дархлаа, хэл соёл, монгол хүнээ дэмжих чиглэлд хийсэн ажилд нь 8.4, шүүх засаглал, авлигын эсрэг хийсэн тэмцэлд нь 8.1 гэсэн үнэлгээ өгсөн юм. Харин ногоон хөгжил, баялаг бүтээгчдээ дэмжих чиглэлд хийсэн ажилд нь ямар дүн тавих бол. Үүний хариуг ирэх бямба гаригт болох “Ардын үг” зөвлөлдөх хэлэлцүүлгээс харах боломжтой. 
Юутай ч бид “Ардын үг” зөвлөлдөх аяны хүрээнд нийт иргэд болон “Ардын эксперт”-үүдээ мэдээлэлжүүлэх үүднээс  төрийн тэргүүний ногоон хөгжил, баялаг бүтээгчдээ дэмжих чиглэлд хийсэн ажил, санаачилгуудыг дор багцлан хүргэж байна.

Ерөнхийлөгч үйлдвэржилтийг дэмжих чиглэлээр ямар бодлого, санаачилгууд гаргасан бэ, энэ нь бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байна вэ гэдэгт эхлээд хариулъя. Энэ сэдвээр эдийн засагч Ч.Отгочулуу Eagle news телевизэд ярилцлага өгсөн. Түүний ярьснаар сүүлийн жилүүдэд байнга өндөр алдагдалтай явж ирсан гадаад худалдаанд 2013 оноос эхэлж ялангуяа 2016, 2017 онд эерэг хандлага харагддаг болсон ажээ. Энэ нь манай экспортлож байгаа хэмжээ импортоосоо байнга давж ирсэнээс харагдаж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч өрсөлдөх чадварын санаачилгыг анхнаас нь дэмжсэн. Өрсөлдөх чадвар гэдэг бол аливаа улсын төр засаг бизнесийнхэнд боломжийг нь хэр олгож байна тэр хэрээр бизнесийнхэн нь өөрсдөө хөрөнгө оруулалт хийгээд үйлдвэржилт, эдийн засгийн төрөлжилтөө аваад явдаг тогтолцоо юм. Өрсөлдөх чадвар олон үзүүлэлтээр тодорхойлогддог. Тэр дотор эрх чөлөөний үзүүлэлт чухал. Тэгвэл эдийн засгийн эрх чөлөө, өмчийн эрх чөлөө, авлигаас ангид байх эрх чөлөө зэрэг үзүүлэлтүүдээрээ манай улс сүүлийн жилүүдэд сайжирч байгаа. Энэ бол баялаг бүтээгчдээ дэмжих Ерөнхийлөгчийн санаачилгын үр дүн билээ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд анх УИХ-ын чуулган дээр үг хэлэхдээ Монгол Улсад гадаад худалдаа, төсвийн алдагдлыг бууруулах хос тэнцвэрийн бодлого хэрэгтэй байгааг онцолж байсан билээ. Ерөнхийлөгчийн санаачилгаар Шилэн дансны тухай хууль батлагдсан нь төсвийг зөв зохистой захиран зарцуулах, үүнд олон нийт хяналт тавих боломжийг олгосон юм.  

Мөн баялаг бүтээгчдээ дэмжих чиглэлээр хийсэн ажлуудын нэг нь Ерөнхийлөгчийн санаачилгаар Эдийн засгийн форумыг анх зохион байгуулсан явдал. Дэлхийд алдартай эдийн засагч Эрнандо Сото Монголд ирж уг форум дээр илтгэл тавьж байсныг уншигчид санаж байгаа байх. 

Улс орны эдийн засгийн гол салбар хөдөө аж ахуйг хөгжүүлэх, уг салбарт ажиллагсад болон баялаг бүтээгчдийг дэмжих асуудал өнгөрсөн найман жил төрийн тэргүүний анхаарлын төвд байсаар иржээ. Энэ чиглэлээр Ерөнхийлөгчийн санаачилсан хоёр том зүйлийг энд дурдаж болно. Нэгдүгээрт сүү сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнийн аж ахуйг Монгол Улсад хөгжүүлэх чиглэлийг Ерөнхийлөгч 2010 онд өгсөн. Энэ чиглэлээр гаргасан Ерөнхийлөгчийн зарлиг маш сайн биелсэн. Тухайн үеийн Засгийн газар, дараачийн Засгийн газрууд хүнсний ногоогоо дотооддоо үйлдвэрлэн өөрөөсөө хангах, мөн сүү сүүн бүтээгдэхүүн өөрсдөөсөө хангах асуудлыг анхаарч ажиллажээ. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ нэг зүйл дээр нэгдэх юм бол ямар үр дүнд хүрдгийг тодорхой жишээ энэ. 

Хүлэмжийн аж ахуйг дэмжих санаачилгыг Ерөнхийлөгч анх гаргаж, улмаар Засгийн газарт чиглэл өгч зарлиг гаргаснаар энэ ажил үр дүнд хүрсэн. Ийнхүү залгамж чанартай үргэлжлэх эдийн засгийн таатай орчинг нь Ерөнхийлөгч энэ зарлигаар бий болгож түүнийг нь тухайн үеийн Засгийн газрууд хэрэгжүүлсэн байдаг. Мөн түүнчлэн үйлдвэржилтийг дэмжих чиглэлээр Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгсөн. Үүнээс гадна Ерөнхийлөгч Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж өнгөрсөн жил УИХ-аар батлуулсан билээ. Энэ хууль батлагдсанаар үйлдвэр бариад нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30 хувийг экспортод гаргавал тэрийг гаргасан гаргасан судалгаа, проектын зардлын 75 хувийг төрөөс нэг удаа буцалтгүй тусламжаар олгох зэрэг баялаг бүтээгчдээ дэмжсэн заалтууд туссан юм. Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийг дэмжих чиглэлээр Ерөнхийлөгчийн дээр дурдсан санал, санаачилгууд нь ажил хэрэг болж бодит үр өгөөжөө өгсөн билээ. 

Ногоон хөгжил, байгаль орчны асуудалд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хамгийн эмзэг бөгөөд мэдрэмжтэй хандаж, энэ чиглэлээр шийдэмгий бодлого, зарлиг, санаачилга гаргаж ажилласан байдаг. Тухайлбал тэрээр 2015 оны аравдугаар сарын 13-нд Туул голын бохирдолтой холбоотой хэлэлцүүлгийг өөрийн тэргүүлдэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ивээл дор зохион байгуулсан билээ. Энэ хэлэлцүүлгийн мөрөөр тодорхой асуудлууд шат дараатай шийдэгдээд явж байгаа. Тухайлбал, Туул голын бохирдолд хамгийн ихээр нөлөөлж байгаа цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийг хийх, гэр хорооллын нүхэн жорлонгоос болж хөрс болон гүний ус бохирдох эрсдэл байгааг анхаарч яаралтай арга хэмжээ авах ажлуудыг эхлүүлжээ.

Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 онд 158 тоот зарлигийг гаргаж хөрс, бэлчээр хамгаалах талаар Засгийн газарт чиглэл өгсөн юм. Нэлээд хэдэн заалттай энэхүү зарлигт хууль тогтоомжоо боловсронгуй болгох, тариалан бэлчээрийг нөхөн сэргээх,  хөрсний өдөртэй болох талаар тусгажээ. Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Байгаль орчны яаман дээр Хөрс хамгаалах үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Мөн хөрс хамгаалах өдөртэй болохоор Ерөнхийлөгчийн Тамгын газар болон холбогдох яам, агентлагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан тогтоолын төсөл боловсруулж байгаа ажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН БАНК-ИЙН БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ, БУРХАН ШААРДСАН БАНК ([email protected]) ([email protected]) Намайг Мария гэдэг. Би МОГОЛИЯ-аас ирсэн. Би сүүлийн 5 сарын турш жинхэнэ зээлийн компанийг хайж, бүх байшингаа худалдаж авлаа. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх найдвар алга болж, би бухимдаж, бухимдаж, интернетийн зээлийн компаниудад ямар нэгэн зүйл хийхийг хүсээгүй тул найзаасаа мөнгө зээлэх гэж очсон гэж би хэллээ. бүх зүйл тохиолдсон. Тэр надад туслаж чадна гэж хэлсэн ямар ч хэмжээний зээл дээр тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй 2% хүүтэй, тэр зүгээр л авсан тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн түүний хэлсэнчлэн, би тэдэнтэй И-мэйл хаягаар өргөдөл гаргасан: ([email protected]) ([email protected]), би итгэсэнгүй гэхдээ би хичээсэн бөгөөд хамгийн их гайхсан зүйл бол 24 цагийн дотор зээл авлаа, би чадсангүй итгэх, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна ([email protected]) ([email protected]) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно. Яаралтай холбоо бариарай ([email protected])  ([email protected]) өнөөдөр очоод тэднээс зээлээ аваарай, Бурхан зээлийн банкийг жинхэнэ зээлийн саналыг нь ивээх болтугай.  Миний зээлийг энэ компаниас стрессгүй амжилттай авч чадсан тул өөрийн зээлийг авахын тулд хотын банктай холбоо барьсан эсэхээ шалгаарай. Тэдний и-мэйлд зочлоорой ([email protected]) ([email protected])

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ