Мун Жэ Ин: Бахархалт үндэстний бахархалт Ерөнхийлөгч нь байхын төлөө ажиллах болно

БНСУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн дүн гарч, өмнө таамаглаж байсанчлан Ардчилсан намаас нэр дэвшиж өрсөлдсөн Мун Жэ Ин ялалт байгууллаа. Хоёр Солонгосыг тайван замаар нэгтгэх бодлого баримталдаг тэрээр сонгогчдын 41.1 хувийн санал авснаар БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчөөр тодорсон байна.
Уламжлалт үзэлт “Солонгосын эрх чөлөө” намын нэр дэвшигч Хон Жун Пе 24.03, зүүн төвийн үзэл баримтлалтай Ан Чул Су 21.4 хувийн санал авчээ.
Ялалт байгуулсныхаа дараа хийсэн мэдэгдэлдээ Мун Жэ Ин “Шинэ улсыг цогцлоох болно. Агуу, бахархалт Солонгосыг бий болгоно. Бахархалт үндэстний бахархалт Ерөнхийлөгч нь байхын төлөө ажиллана” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Мун Жэ Ин 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, Пак Гын Хед 52:48-аар ялагдаж байсан бол энэ удаа санасандаа хүрч чадлаа.
zochin 2017/05/11
eruul niigemtei uls iim bdag bolood ih ajiliig baga hugaatsand amjuuldag mongol bol hamag muu muuhai yumnii vvr uurhai bohir niigemtei bolohoor hudal huurmag yumiig hiih gej tsag zab ih ordogni ter
0 0 Хариу бичихЗочин 2017/05/10
сонгуулийн дүн нь ямар хурдан гарч байнаа ? 51 сая хүн амтай улс шүү дээ ? 3сая хүнтэй манай улсын сонгуулын дүн гарах гэж хэд хонодог билээ ? :) тэнгэн газар шиг ялгаатай бна :))
0 0 Хариу бичих