"Та ямар үр тарина, түүнийгээ хурааж авна" гэж гайхалтай үг бий. Хүүхэд бол таны тусгал ч гэх айхтар хэлц бий. Өөрөөр хэлбэл, хүүхдээ та хэрхэн хүмүүжүүлж, юу үзүүлж, харуулан, үлгэрлэн дагуулна тэр бүхнээ эргээд үр хүүхдээсээ олж хардаг бичигдээгүй хууль амьдралд үйлчилдэг шүү дээ. Хайрлах, өөрийгөө магтуулах, хүндүүлэх, үнэлүүлэх хэрэгцээгээ хангаж чадаагүй өссөн хүүхэд том болоод өөртөө итгэлгүй, эсрэгээрээ хэтэрхий зөрүүд зан авиртай болох тохиолдол цөөнгүй байдаг.

Тэгвэл үр хүүхдээ "сайн хүн" болгон хүмүүжүүлж, "сайхан дурсамж" үлдээхийг хүсч байвал эцэг эхчүүд та бүхэн дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.

1. Номын санд хамтдаа оч - Хүүхэддээ ном сонгож өг

2. Хамтдаа нарийн боов хий 3. Хамтдаа Легогоор хүүхдийнхээ мөрөөдлийн байшинг барь

16. Өөрийнхөө бага насны тухай цаг гарган ярьж өг 17. Сургуулийнх нь спортын өдөрлөг, урлагийн үзлэг, хэлний баярыг ямар ч ажилтай байсан заавал очиж үз

18. Хуучин оймсоор нь гарандаа угладаг хүүхэлдэй хийгээд тогло 19. Зун ой модонд гарч жимс түү 20. Хамтдаа цэцэг тарь

23. Баяр ёслолын үеэр гэр бүлийн урлагийн үзлэг зохиож, ялагчийг шагнадаг уламжлалтай бол 24. Хүүхэддээ анхны хуримтлалаа үүсгэх мөнгөний гахай худалдаж авч өг 25. Сонирхолтой бүтээлч зүйлийг хамтдаа хий 26. Хамтдаа сайн дурын үйлсэд оролц. Өөртэйгөө адилхан хүүхдүүдэд тус хүргэх нь ямар сайхан талаар ойлгуул 27. Цаасан шувуу хийж хийсгэ

31. Элсэн цамхаг барь 32. Өдөн дэрээр байлд 33. Попкорн халааж, бүхэл өдөржин дуртай киног нь үз 34. Хамтдаа хүүхдийнхээ өрөөг чимэглэ 35. Хүүхдийнхээ бүтээлүүдээр гэртээ бяцхан үзэсгэлэн гаргаж, хамаатнуудаа урь.