Д.Дорлигжав: Бид эвсэх гэрээтэй, гэрээгүй нэг зүгт явна

Ардчилсан намын VIII Их хурал “Корпорайт” зочид буудалд яг одоо болж байна. Хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нэр дэвшин өрсөлдөхөөр боллоо. Нууц санал хураалтын дүнгээр их хурлын гишүүдийн 96.6 хувь нь Х.Баттулгыг дэмжиж саналаа өгчээ.

Мөн Үндэсний бодлогын хорооны 380 гишүүнийг 98.5 хувийн саналаар дэмжин баталлаа. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо нь нийт 389 гишүүнтэй. Энэ удаагийн их хуралд 1206 гишүүн оролцсоноос 1071 гишүүн саналаа өгчээ. Хурлын үеэр оролцогчдын заримтай нь уулзаж, санал бодлыг нь сонслоо.

Д.Дорлигжав /Үндэсний бодлогын хорооны гишүүн/

-Аливаа сонгууль өрсөлдөөн гэдэг хагаралдаад, сөргөлдөөд байгаа юм шиг нийтэд харагддаг. Үүнийг зөв талаас нь харвал зөв, буруу өнцгөөс нь харвал буруу л харагдана. Тийм учраас Ардчилсан нам дотооддоо ил тод өрсөлдөөнтэй сонгууль хийе гэж шийдвэрлэсэн. Түүний дагуу л сонгууль боллоо. Бид Монголын намуудын амьдралд шинэ уур амьсгал оруулахын тулд ийм дүрмээр явуулсан. Нэг намын гишүүд эвсэх гэрээтэй, гэрээгүй нэг зүгт явна. Тиймээс нэр дэвшигчийнхээ төлөө бүгд явах ёстой.

П.Цагаан /Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан/

-Манай нам бүх гишүүдээрээ аливаа асуудлаа шийдүүлж байна. Намын удирдлагад байгаа цөөн хэдэн дарга нар бус 200 орчим мянган хүн асуудлаа шийдэж байгаа нь маш том давуу тал.

У.Болдхүү /Үндэсний бодлогын хорооны гишүүн/

-Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ 200 хувь дэмжиж байгаа. Бизнесийн салбарт ажиллаж байсан баялаг бүтээгчдийн нэг. Дээрээс нь улс төрийн арвин их туршлагатай. Ардчилсан намыг өдий зэрэгт хүргэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан хүний нэг дэвшиж байна. Залуусын зүгээс нэр дэвшигчдийг дэмжиж байгаа. Ерөнхийлөгчид нэр дэвшигч маань нам дотроо нэлээд байр суурьтай хүн. Тиймээс цаашид намаа нэгдмэл байлгахад болон улс орны эдийн засгийн байдалд анхаарч ажиллах байх гэдэгт найдаж байгаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Яг ш дээ морио л гэж хэлмээр байна. Бялуу хуваасаар байгаад бялуурчихсан хувалзнууд. Нам маань нэг зүгт биш нилээн хэдэн зүгрүү маршлаж байна.

    0 0 Хариу бичих
  2. Цагаанаа чи амьдралаас бүрмөсөн тасарчээ. Юун бүх гишүүдийн санал.Ухамсартай хэсэг нь хэдийн наад сунгаа гэдэг жүжгээс чинь залхсан. Зи Эрдэнэ 2-ын гудамжнаас ,траншейнаас голцуу цуглуулсан хар масс наад саналын чинь гол нуруу нь болж байгаа.

    0 0 Хариу бичих
  3. yun bayalag buteegch bilee. buteesen bayalgiig khamagch gewel deer bh. yu ch oilgopogui amitan yum khuurkhii

    0 0 Хариу бичих