Ардчилсан Ерөнхийлөгчийн буухиаг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв

Ардчилсан намын VIII Их хурлын гишүүд саналаа өгч дууссанаар тоолох ажиллагаанд шилжээд байна. Нийт  саналын эрхтэй 1078 гишүүн нууцаар саналаа өгсөн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болзлыг хангаж хамгийн өндөр санал авсан Х.Баттулгын хувьд их хурлын гишүүдээрээ батламжлуулахын тулд 50+1 хувийн санал авах юм байа.

Их хурлыг нээж намын дарга С.Эрдэнэ танилцуулсан илтгэлдээ "Ардчилсан шинэчлэлийн үйл хэргээсээ алхам ч ухрахгүй шаардлага бидний өмнө тулгамдаж байгаа. Намын шинэчлэлийн амин сүнс болсон бүх гишүүдийнхээ саналаар намын бүр шатны удирдах албан тушаалтнуудыг сонгосон. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг анх удаа намын бүх гишүүдийн санал асуулгаар тодрууллаа. Энэ улс төрийн намын шинэ туршлага байлаа. Энэ удаагийн Их хурал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болж байгаагаараа онцлогтой. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах санал асуулгад хамгийн өндөр оноо авсан Х.Баттулга өнөөдрийн Их хурлаар сонгуульд нэр дэвших эрхээ батамжлахыг та бүхнээс хүлээж сууна.

Та бүхэн Х.Баттулгыг дэмжиж, сонгуулиар Ардчилсан Ерөнхийлөгчийн буухиаг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Дэмжинэ . Энхболдыг далаар нь цэвэр тавь.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ