Д.Эрдэнэхүү Азийн дээд амжилт шинэчлэв

Индонез улсад пауэрлифтингийн насанд хүрэгчид, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 6-нд болов. Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор нийт 14 тамирчин гурван насны ангилалд өрсөлдлөө. Өчигдөр тус тэмцээний +120 кг-ын жинд Ц.Баярхүү суулт, шахалт, таталтын төрөлд алтан медаль хүртэж, төрийн дуулалаа Индонезийн тэнгэрт эгшиглүүлсэн юм. Мөн энэ жинд Д.Анхбаяр хэвтээ шахалтын төрөлд хүрэл медаль хүртсэн бол -120 кг-ын жинд Д.Эрдэнэхүү цээж шахалтын төрөлд 300 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, Азийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Ийнхүү манай пауэрлифтингийн баг тамирчид тивийн аварга шалгаруулах тэмцээнээс жин тус бүртээ амжилттай оролцож, бахдам амжилттай эх орондоо ирж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Yagaad busad alt avsan tamirchdiin talaar bichihgui bna

    0 0 Хариу бичих