ОХУ-д суугаа ЭСЯ Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх иргэдээ бүртгэж байна

Ирэх зургадугаар сарын 10-ны өдрийн бямба, 11-ний өдрийн ням гаригуудад 07:00- 22:00 цагийн хооронд Москва дахь Монголын Дипломат төлөөлөгчийн газрын байранд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад буй сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах билээ.
Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай. Сонгогчдын бүртгэл 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуустал Бямба, Ням гаригуудыг оролцуулан 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд явагдаж буй юм байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.