Н.Энхбаярыг ялгүйд тооцох боломжгүй гэсэн шүүхийн шийдвэр гарлаа

З.Хүслэн


МАХН-ын дарга Н.Энхбаярын ялгүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцжээ. Ингээд тус шүүхээс Н.Энхбаярын өмгөөлөгч Ш.Дуламжавын гаргасан нэхэмжлэхийг хүчингүй болгож, ялгүйд тооцох боломжгүй гэж дүгнэсэн байна. 

Тодруулбал, шүүгч З.Болдбаатарын гаргасан захирамжид "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэгт “Ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа зан байдал, засрал хүмүүжлээрээ үлгэр жишээч байвал шүүх хугацаанаас нь өмнө ялгүйд тооцож болно” гэж заасан бөгөөд хүсэлтэд хавсаргасан нотлох баримтын хүрээнд нотлогдох боломжгүй гэж шүүх үзэн Н.Энхбаярыг хугацааны өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн" гэдгийг онцолжээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд буй. Энэ хүрээнд тэрээр ялгүйд тооцуулах хүсэлтийг Иргэний болон Эрүүгийн шүүхэд гаргасан ч аль аль нь хэрэгсэхгүй болгожээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 279 , 0, 0 , 0

Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Энхбаяр хэрэгтэн гэвэл Элбэгдорж,Энхболд бүгд хэрэгтэн шүү дээ.Энхбаярийг сонгуульд оруулах ёстой.Дэмжиж байна.Энэ хүн л бүх зүйлийг гольдролд нь оруулж чадна.

    0 0 Хариу бичих
  2. “The price good men pay for indifference to public affairs is to be ruled by evil men.” ― Plato ///// Монгол улсын иргэн нэг хүн бүр улс төрд анхаарал тавьж хариуцлагатайгаар оролцохгүй бол хамгийн адгийн нэгэнд дарлагдах болно. ///// Эцсийн эцэст Монголын иргэд хэт дуугай улс төрд идэвхигүй байна. Одоогийн бидний байдал /Агуу өвөг дээдэсийн арчаагүй үр сад/ гэж хэлэхэд болно. Идэвхигүй доожоогүй байсанаар энэ мэт хэдэн луйварчид ерөнхийлөгч болно гэж зүтгэхээр илэрч байна. Монгол улсын эзэд нь иргэн бид. Иргэд нэгдэж жагсаал цуглаанаар өөрсийн хүч дуу хоолойгоо сонсгох хэрэгтэй. Иргэдийн идэвхитэй оролцоо, дуу хоолоогүйгээр /Ардчилал/ хэзээ ч бүрэн утгаараа Монгол улсад хэрэгжихгүй. Асуудалыг өөрсдийн гараар шийдэцэе !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    0 0 Хариу бичих
  3. “The price good men pay for indifference to public affairs is to be ruled by evil men.” ― Plato ///// Монгол улсын иргэн нэг хүн бүр улс төрд анхаарал тавьж хариуцлагатайгаар оролцохгүй бол хамгийн адгийн нэгэнд дарлагдах болно. ///// Эцсийн эцэст Монголын иргэд хэт дуугай улс төрд идэвхигүй байна. Одоогийн бидний байдал /Агуу өвөг дээдэсийн арчаагүй үр сад/ гэж хэлэхэд болно. Идэвхигүй доожоогүй байсанаар энэ мэт хэдэн луйварчид ерөнхийлөгч болно гэж зүтгэхээр илэрч байна. Монгол улсын эзэд нь иргэн бид. Иргэд нэгдэж жагсаал цуглаанаар өөрсийн хүч дуу хоолойгоо сонсгох хэрэгтэй. Иргэдийн идэвхитэй оролцоо, дуу хоолоогүйгээр /Ардчилал/ хэзээ ч бүрэн утгаараа Монгол улсад хэрэгжихгүй. Асуудалыг өөрсдийн гараар шийдэцэе !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    0 0 Хариу бичих
  4. Тэр ялгүй. Ялаа эдэлсэн

    0 0 Хариу бичих
  5. Н.ЭНХБАЯР өршөөлийн хуульд хамрагдсан биз дээ.Энэ чин дахин яллаж байгаа хэрэг биш үү ? Илжиг элбэгдорж оо чи ийм аймхай байсан юм бол ,овоо юунд босгосон юм вэ ???

    0 0 Хариу бичих
  6. 7 жил энэ хүнийг ацан шалаанд оруулж чадлаа да. М.Энхболд эби хоёр сайн тохиролцсон байхдаа

    0 0 Хариу бичих
  7. энхбаяраас айж дуусахгүй юмаа элбэгээ ичээч

    0 0 Хариу бичих
  8. Н.Энхбаяраа!!!

    0 0 Хариу бичих
  9. bolildoo araichdee.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ