Хороодын Засаг дарга нар “Зөрчлийн хууль”-ийн талаарх сургалтад хамрагджээ

С.Цолмон


Баянзүрх дүүргийн хороодын Засаг дарга нар хуулийн мэдлэгээ дээшлүүлэх сургалтад хамрагджээ. Энэхүү сургалтыг Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Прокурорын газар хамтран зохион байгуулсан байна. “Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хууль, эрх зүйн актаар иргэн, хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах зохицуулалт” гэх сэдэвтэй тус сургалтад Баянзүрх дүүргийн 28 хорооны Засаг дарга хамрагдсан байна.

Сургалтаар дүүргийн эрх зүйн мэргэжилтнүүд “Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуулиар иргэн, хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах эрхийн зохицуулалт, практик”, Зөрчлийн тухай хуулийн зохицуулалт сэдвээр мэдээлэл, арга зүйн зөвлөгөөг өгчээ. Түүнчлэн хороодын Засаг дарга нарын зүгээс захиргааны зөрчлийн тэмдэглэл хэрхэн хөтлөх, практик дээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагат арга хэмжээ авахад тулгардаг асуудал, бэрхшээлийн талаар нээлттэй санал бодлоо солилцсан байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. amarjargaliig demjij bna.amjilt....

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ