Д.Эрдэнэбат: Оюутолгойн мөнгөн урсгалыг Монголоор дамжуулах дээр намууд нэгдмэл байр суурьтай байх ёстой

С.Бүжин


Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдахаар төсөвтөө тодотгол хийгээд байсан. Улмаар тус сангийн захирлуудын зөвлөлийн хурал өнгөрсөн баасан гаригт хуралдаж, манай улсын асуудлыг хэлэлцэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан байна.

Энэ асуудалтай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Сангийн сайдын мэдээллийг сонсох байсан ч ирж чадаагүй аж. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “ОУВС Монголын асуудлыг хэлэлцэхээ хойшлуулсан нь УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр зүйлд заасан заалттай холбоотой гэж ойлгосон. Түүнд “Гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын гадагшаа гаргаж зарсан баяжмалын мөнгийг Монголбанкаар дамжуулъя” гэсэн заалт байсан. Энэ нь 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор дагаж гарсан тогтоол. Ийм учраас эхлээд Сангийн сайдын мэдээллийг сонсъё гэж бодсон юм. Энэ тогтоол хэрэгжих ёстой. Тэр байтугай баяжмалаар гарч байгаа алтыг ч Монголдоо оруулж ирэх ёстой. Монголбанк алтаа авах ёстой. Тэгж байж валютын ханшийг тогтвортой хадгалж чадна” гэлээ.

-УИХ-ын 29 дүгээр тогтоолд тусгагдсан 11 дүгээр заалтыг танай нам эрх барьж байхдаа шийдэж болоогүй юм уу. Энэ тохиолдолд Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас аргагүй болж, валютын нөөцгүй болтлоо дордохгүй байсан гэх. Эрх барьж байхдаа энэ асуудлыг хөрөнгө оруулагч нарт тавьж үзсэн үү? 

-Оюутолгойн гэрээг байгуулахдаа энэ нөхцөлийг хийсэн байсан. Өөрөөр хэлбэл, мөнгөн урсгал Монголд орж ирэхгүй нөхцөлтэй гэрээг тэр үед хийсэн гэсэн үг. Харин бид энэ асуудлыг Засгийн эрх барьж байхдаа тавьж, мөнгөн урсгалыг нааш нь оруулж ирье, гэрээнд өөрчлөлт оруулъя гэдэг асуудлыг “Рио Тинто”-д тавихад зөвшөөрөөгүй. Ардчилсан нам Засгийн эрх барьж байхдаа тавьсан, МАН адилхан тавих ёстой. Монгол Улсын эрх ашиг гэж байдаг юм бол энэ гэрээний өөрчлөлт рүү явах ёстой. Энэ дээр аль ч нам нэгдмэл байр суурьтай байх ёстой.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах боломжгүй болсон нөхцөлд эдийн засагт ямар боломж байна вэ?

-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихгүй гэвэл бид өөрийн эрхээр зовно. Олон жилийн хуримтлагдсан өр нь биднийг дарамтад оруулж байгаа. Өрийн дарамтаа бууруулахын тулд бүсээ чангалаад төсвийн тодотголоо шударга хийх хэрэгтэй. Ялангуяа иргэдийн халаастай холбоотой хэрэглээний татвараас татгалзаж, төсвийнхөө зардлыг бууруулахад эрчимтэй ажиллах ёстой. Уул уурхайн экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин өссөн. Үүнийгээ зөв ашиглах ёстой. Монгол Улс гүнзгий хямралд орсон гэж бодохгүй байна, Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд л байгаа. Төр нь шударга байж чадах юм бол төр нь бүсээ чангалж чадах юм бол ард түмэн үүнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа. Гагцхүү гаднын орны хараат байдалд битгий ороосой. Улс төр, эдийн засаг хоёр нь тогтвортой байх юм бол найман хувийн зээл 6-5 хувь руу буурах бололцоотой. Энэ бол бидний хараат бус зээл. Олон улсын санхүүгийн зах зээлээс мөнгө босгоно гэдэг Монгол Улсын өөрийнх нь бүрэн эрхт зээл учраас үүнд анхаарлаа хандуулах ёстой.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Erdenebat aa chi Rio-g davj sanasnaa bieluulj chadsan uu?! Busdiig bolohoor gudamjnii muihar ,buduuleg har argaar rekltej baidag. Riog reketlee ch dee

    0 0 Хариу бичих
  2. Дурын татварын байцаагч очоод дансыг нь хаачихдаг шүү дээ, тэгэхээх юу гэж монголд дансаа нээнэ гэж

    0 0 Хариу бичих
    • Татвар дээр маргаан гарахаар данс хаадаг, тэгэхээр гүйлгээ хийхийн тулд өөр охин компани байгуулна, эсвэл өөр хүний дансаар гүйлгээ хийнэ, мөнгөө бэлнээр авна гээд янз янзын буруу арга руу гаа орно шүү дээ

      0 0
  3. alvan tyhsaltan lyivarchid ta nar idej yyhaa boloid tansag zardlaa bolchih l yum bol zeel avah hsaardlaga bhgui hyrdan bosood irne ter olon ded said hsagnaliin alvan tyhsaalyyda tana erdenet uildveriin darga narin undur tsalin hsahaagaa bolchih hsuuh porikroriin tsaliin ch heterhii undur bna ted undur tsalin avaad hsydrag bga yum negch algaa

    0 0 Хариу бичих
  4. Бие биеэ дэмжээд урагшлах хэрэгтэй. АН дэмжээд өгвөл оноо л авна, МАН-ыг унагах гэж байж нийгмийн сэтгэл зүйгээ сүйрүүлээд яахав, хохирлыг нь хоёр нам хоёулаа хүлээнэ. Хамтран ажиллах цаг.

    0 0 Хариу бичих
  5. Өнгөрсөн 4 жилд та нар юу хийчихсэн юм бэ.

    0 1 Хариу бичих
  6. bayarlalaa. tsaashid ch sain saihan bur. deeree. bie. biee. demjeerei. negdmel. erh. ashig l. heregtei shuudee. Mongol ulsad. amjilt. yeruuye

    0 0 Хариу бичих
  7. Баярлалаа. 27 жилийн хугацаанд анх удаагаа нэгдмэл байж бие биенээ дэмжсэнд.

    0 0 Хариу бичих