Б.Алтаншагайн дансанд 2 сая 851 мянга 571 төгрөг цугларчээ

Амьдралын хэцүү, бэрхийг туулж байгаа ч хоёр дүүгийнхээ төлөө бүхнээ зориулж, хүний зэрэгтэй өсгөн, хүмүүжүүлж байгаа Б.Алтаншагай бүсгүйд туслах аяныг Eagle news телевиз болон Eagle.mn сайтынхан энэ сарын 24-нөөс эхлүүлсэн билээ. Энэхүү аянд маань маш олон хүн санаачлага гарган гар бие оролцож байна.

Өнгөрсөн бямба гарагт бид Алтаншагайн хамт Хаан банкинд очиж, албан ёсоор хандивын данс нээлгэсэн юм. Ингэхдээ тэрбээр өөрт нь өгч буй Монголчуудынхаа сэтгэлийг хандивыг олон нийтэд нээлттэй мэдээлэхийг зөвшөөрсөн. Тиймээс бид түүний дансыг шилэн байлгах үүднээс орлого, зарлагыг нь тухай бүрт нь Алтаншагайд туслая” фейсбүүкийн группээр дамжуулан олон нийтэд мэдээлж байхаар боллоо.

Өнөөдөр буюу 2016 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 13:00 цагийн байдлаар 105 хүн Б.Алтаншагайн  хандивын дансанд нийт  2 сая 851 мянга 571 төгрөг хандивлажээ.

Б.Алтаншагайд туслах аян нэгдсэн зохион байгуулалттай явагдаж байгаа учраас түүнд туслахыг хүссэн хэн бүхэн Eagle.mn сайтын сэтгүүлч Б.Нямзултай /88739433/ холбогдох боломжтой. 

Мөн мөнгөн хандив өгөхийг хүсвэл:

 ХААН БАНКНЫ ДАНС: 5622182590 Данс эзэмшигч: Билэгт Алтаншагай гэсэн дансанд төвлөрүүлээрэй.

Манай телевизийн сурвалжлах групп Б.Алтаншагайн халамжийн асуудлаар дүүргийнх нь холбогдох албан тушаалтнуудтай уулзаж байгаа учраас тун удахгүй энэ талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг хүргэх болно.

Та бүхний халуун сэтгэлд маш их баярлалаа.


 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. сайхан сэтгэлтэй хүмүүс байгаа л юм байна

    2 0 Хариу бичих
  2. saihan ayan ornyylsen ta byhendee gynee talarhaj bna.ene ohniig aniltai lbolgochih uymsan.tegbel holiin hold niseh chadaltai ohin gedegt itgenee. ta nar tyslaach.minii hybid ooriin chadah joohon zyileer l handib ogloo.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ