Х.Бадамсүрэн: “Эрдэнэт”-ийн өмнөх захирал “Лексус-570” унаж байсан юм билээ

З.Хүслэн


“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нарын удирдлагууд өнөөдөр Орхон аймагт болох уул уурхайн салбарын Төвийн бүсийн чуулганы талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэтгүүлчид Х.Бадамсүрэн захирлаас амьдрах байраа 180 сая төгрөгөөр тохижуулж, “Лексус-570” маркийн машин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт бэлэглэсэн гэх асуудлыг нь тодруулсан юм.

Эдгээр асуултад тэрээр “Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал, орлогч нарт өмнө нь шинээр байр бариад өгсөн тохиолдол байсан. Бэлэн байрнаас ч худалдаж аваад өгчихдөг юм байна лээ. Тэр жишгээр л явсан асуудал. Энд Х.Бадамсүрэн гэдэг хүн очоод тансагласан зүйл байхгүй. “Эрдэнэт үйлдвэр” хэмнэлтийн бодлогоо барьж ажиллаж байгаа. Ерөнхий захирлын тавилга, машин ч гэх шиг. Машины хувьд “Эрдэнэт үйлдвэр”-ийн өмнөх захирал “Лексус-570” унаж байсан юм билээ. Би арваннэгдүгээр сарын 30-нд ажлаа авсан. Гэтэл энэ машины асуудал арваннэгдүгээр сарын 20-ны үеэр яригдсан байдаг.  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн өмнөх захирлын машин өөр газар шилжих болж, түүний оронд шинэ машин авах болсон. Шинэ машин авах үе нь миний ажил авсан үетэй таарсан хэрэг. Түүнээс Ц.Даваацэрэн захирал үргэлжлүүлээд ажилласан ч гэсэн энэ машиныг унах байсан, Дорж очсон ч шинэ машин унах байсан. Тиймээс миний хувьд тансагладаг, машин унаа үзээгүй мэт хандсан зүйл байхгүй” гэж хариуллаа.

Мөн түүнээс зөвлөхөө 10 саяар цалинжуулдаг болоод өөрийнх нь цалин хөлсний талаар лавлахад “Үйлдвэрээ мэддэг, салбараа мэддэг хүмүүс ажиллаж байгаа. Тэд дунджаар 2,5 сая төгрөгийн цалин авдаг. Бас намайг ам.доллараар цалин авдаг гэж мэдээлсэн. Тийм асуудал байхгүй. Би өнөөдөр тогтоож өгсөн гурван сая төгрөгийн цалинг авч байгаа. ТУЗ-ийн цалин хөлсийг миний цалинтай хамт яриад байсан. Бид “Эрдэнэт үйлдвэр”-ээс ам.доллар байтугай нэг ч төгрөгийн цалин хөлс аваагүй” гэдэг тайлбар өгөв.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Өмнөх нь унаж байсан л юм байж, үхвэл бас дагаад үхэх үү! !!

    0 0 Хариу бичих
  2. дандаа л тэгж таараад байдаг юм өө.Миат -н мөнгө идсэн, Сугарын Японд эмчлүүлэх гэж байр авсан 2 бас давхацсан л байсан ш дээ.

    0 0 Хариу бичих
  3. ard tumnii mungiig tsatsah shig boloh ym daa.land 200 unuulval suid boloh baihaa uul n yu unah n sonin bish hi ashigtai ajluulahn chuhal shuu

    0 0 Хариу бичих
  4. Бадамсүрэн гэдэг улаан луйварчинтай ярих юм байхгүй, шоронд байх ёстой хүн. Гэхдээ, энд хоёр зүйлийг шударга хэлэх ёстой. Нэгд, хяналт маш сайн тавьсан тохиолдолд Бадамсүрэнгийн удирдах чадвар, туршлагыг Төр ашиглах нь зүйтэй. Хоёрт, ийм том хэмжээний бизнесийг авч яваа хүн маш сайн цалин, хангамж авах нь зүй ёсны юм, энэ бол дэлхийн стандарт. Жилийн цалин нь хагас сая доллар буюу сар бүр 40 гаран мянган доллар, жилийн бонус нь хоёр сарын цалинтай тэнцүү байх нь дэлхийн жишгийн доогуур үзүүлэлт. Тусгай унаа уналгүй яадаг юм, тусгай байранд ч байх нь зүйтэй байх. Манай үхэр монголчууд юм үзээгүй болохоороо их солиорцгоох юм аа нээрээ.

    3 0 Хариу бичих
  5. Urdah n yaj baisan n yamar hamaa bna. Odoo zardlaa bagasgaj boldoggui yum u. Urd n zahirluud n nisdeg teregtei baisan udahgui UB Erdenetiin hoorond hisdeg boloh yum bna.

    0 0 Хариу бичих
  6. Tsalunngvi sain duraaraa ajillaj bna gsn vg vv tsalingaa toohgvi ajillaj bna gdg chini yag yu gsn vg we

    0 0 Хариу бичих
  7. Esh

    2 0 Хариу бичих