Ерөнхийлөгч Дорнод аймгийг “Сүхбаатарын одон”-гоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 24-25-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж байна. Төрийн тэргүүн өнөөдөр Чойбалсан хотод хүрэлцэн иржээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Дорнод аймгийн иргэдэд танилцуулах уулзалт аймгийн хөгжимт драмын театрт болсон байна.

Мөн Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг салбар тус бүрээр танилцуулжээ.

Уулзалтын дараа Дорнод аймгийг Төрийн дээд Сүхбаатарын одонгоор шагнах ёслол болсон байна. Дашрамд дурдахад, Дорнод аймгийг одоогоос 74 жилийн өмнө Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)