ФОТО: “Хаявал хог-Бүтээвэл баялаг” тэмцээн боллоо

С.Цолмон


БОАЖЯ, БСШУCЯ-наас хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн боловсрол 2030"-ын хөтөлбөрийн 17-н зорилтын хүрээнд ХУД-ийн 16 хороодын иргэд, ЕБС-ийн дизайн технологийн багш нар, сурагчид “Хаявал хог-Бүтээвэл баялаг” тэмцээн, бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулжээ.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэнгийн зорилго нь байгаль орчноо хайрлан хамгаалах, экологийн боловсролыг бүх нийтэд үе шаттайгаар эзэмшүүлэн тэдэнд зохистой хэрэглээний шинэ хандлагыг төлөвшүүлэх болон эрүүл орчин бүрдүүлэх, хог хаягдлыг бууруулж, шинэлэг санаа бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, харилцан туршлага судлан, хаягдал ашиглан бүтээл хийн орлогоо нэмэгдүүлэх юм байна.

Тэмцээнийг “Албан бус-Насан туршийн боловсролын төв”-ийн захирал Ж.Оюунцэцэг, Насан туршийн боловсролын үндэсний төвийн мэргэжилтэн Ч.Золзаяа, ХУД-ийн боловсролын хэлтсийн албан ба албан бус хариуцсан мэргэжилтэн Д.Лхагвадэмбэрэлнар нээжээ.

Харин тэмцээний шүүгчээр ТИС-ийн үйлдвэрлэлийн дизайны сургуулийн дизайны багш Б.Ариунболор, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ахлах мэргэжилтэн Б.Оюун-Эрдэнэ, Албан бус-Насан туршийн боловсролын төвийн сургалтын менежер Б.Дуламсүрэн нар ажилласан байна.

Тус үйл ажиллагаанд ЕБС-ийн 15, 18, 75, 52, 114, 115, 60, 7, 26, 63 дугаар сургуулийн 28 багш, 92 сурагчид, 16-н хороодоос 57 хөгжлийн нийгмийн ажилтан, иргэд нийт 11 хүн идэвхтэй оролцжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)