“The Jazz Train” хамтлаг анхны цомгийнхоо нээлтийг хийнэ

Б.Мичид


Шинээр гарч ирж буй залуу жазз квинтет хамтлаг “The Jazz Train” нь анхны цомгийнхоо нээлтийг олон улсын жазз өдрийг тохиолдуулан энэ сарын 30-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах "Castle"-д хийх гэж байна. “The Jazz Train хамтлаг” нь анхны бие даасан цомгоо энэ жил “The Jazz Train” нэртэйгээр гаргасан бөгөөд энэ нь Монголын хамгийн анхны стандарт жазз инструментал цомог юм.

Цомгийн нээлтээр “The Jazz Train” хамтлаг цомогтоо бичигдсэн зохиолуудаас мөн дэлхийн алдартай жазз уран бүтээлүүдээс хүргэх бөгөөд Монгол дахь олны танил жазз уран бүтээлчид хамтран оролцох нь ээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)