Үнэртний ертөнцөөр үнэ төлбөргүй аялуулна

С.Цолмон


Сүрчиг сонирхогч “Үнэртэнд дурлагчдын улаан булан”-гийн залуус энэ сарын 22-нд буюу маргааш “АМУАЖ -Сэтгэлийн давалгаа” гэх анхны, сонирхолтой үйл ажиллагаагаа зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ нь маргааш 11:00-16:30 цагийн хооронд “Улаанбаатар Арт Галлерей”-д үнэ төлбөргүй болох бөгөөд энэ үеэр ниш гэх тодотголтой Оманы алдарт АМУАЖ сүрчгийг танилцуулах юм байна.

Тодруулбал, тэд тус сүрчгийг Монголынхоо уламжлалт, баялаг өв соёлтой хослуулан уламжлал, орчин цагийг холбосон үзмэрийг Монголдоо анх удаа толилуулахаар төлөвлөжээ. Дашрамд дурдахад, уг арга хэмжээг “Агула” энергийн чулуун зүүлт, “Yalguun Accessories”, “Хаадын гэр” үндэсний гэр урлал болон “UB Art House antique shop” зэрэг байгууллагууд дэмжин оролцох юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)