Хилийн боомтоор хориотой бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг завджээ

З.Хүслэн


Дорнод аймаг дахь Хавирга-Баянхошууны боомтоор хориотой бараа бүтээгдэхүүн хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.

Тодруулбал, Монгол улсын стандартын шаардлага хангахгүй хятад архи 30 литр, гарал үүсэл нь тодорхойгүй их хэмжээний цэвэрлэгээний шингэн, экспортын гэрчилгээгүй 40 кг тахианы түүхий мах, 8 ширхэг чонын соёо нэвтрүүлэхийг завдсан байна.

Одоогоор зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлснээр мөрдөн байцаалт үргэлжилж байгаа аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)