НӨАТ-ын 400 саяын азтан НӨАТУС-ыг шүүхэд өгчээ

З.Хүслэн


НӨАТ-ын шинэ хууль өнгөрсөн 2016 онд хэрэгжиж, иргэд сар бүр 100 сая төгрөгийн шагналын сантай сугалаанд оролцох болсон. Тэгвэл өнгөрсөн оны нэгдүгээр сарын 27-нд НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 400 сая төгрөгийн  азтан тодорсон. Гэвч хоёр иргэн давхардан тодорч, нэлээд хэл ам дагуулсан билээ.

400 сая төгрөгийн азтанаар иргэн С.Алтанзул, Н.Цэенпил нарын хоёр иргэн тодорсон тухайгаа мэдэгдсэн. Харин тэднийг Татварын ерөнхий газраас хуурамч баримт үйлдсэн хэмээж, хэргийг нь цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Эцэст нь Н.Цэенпил нар хуурамч баримт үйлдсэнээ хүлээж, тэдэнд шүүхээс тэнсэн харгалзах ял оноожээ.

Тэгвэл С.Алтанзулын тухайд хуурамч баримт үйлдээгүй нь тогтоогдсон талаар эх сурвалж мэдээллээ. Тэрээр НӨАТУС-ын төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга нарыг шүүхэд өгчээ.

Энэ талаар 400 саяын азтан гэгдэх С.Алтанзулын өмгөөлөгч Д.Батмөнх “Тагнуулын хоёр ажилтныг очоод компьютер шалгах үед хуурамч баримт үйлдсэн гээд байгаа Цэенпил нь худалдааны төвийн программистын инженерээр ажилладаг байсан хүн байгаа юм. Тэрээр ийм баримт гарсан нь үнэн юм байна гэж мэдэнгүүтээ 100 төгрөгийн тор худалдаж аваад, тэр баримтаа дундуур нь хуваагаад ижил тоотой өөр баримттай нийлүүлээд, би хожсон гэж ярьсан байгаа юм. Ингээд хоёр азтан гараад ирсэн, ГТЕГ-аас цагдаад шалгуулахаар болсон. Шалгаад Цэенпил нь хуурамчаар баримт үйлдсэнээ хүлээж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэвч түүний хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад тэр үед нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Баянголын прокуророос хэргийг хаасан байсан. Харин С.Алтанзул хуурамчаар баримт үйлдээгүй нь тогтоогдсон байгаа” гэж medee.mn сайтад ярьжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ