Зөрчилтэй барилгуудыг буулгаж эхэллээ

Б.Мичид


Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/669 дугаартай захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль, тогтоомж зөрчиж барилга угсралтын ажил эхлүүлсэн барилга байгууламжид хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд дараах арга хэмжээг авч ажиллажээ.

Шалгалтаар барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, техникийн нөхцөлгүй, батлагдсан ажлын зураггүй, гүйцэтгэгч нь тодорхой бус, суурийн нүх ухаад орхидог зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Нийслэлийн хэмжээнд нийт зөрчилтэй 23 барилга бүртгэгдсэн.

Д/д

Дүүрэг

Зөрчилтэй барилгын тоо

1

Баянзүрх дүүрэг

5

2

Хан-Уул дүүрэг

4

3

Сонгинохайрхан дүүрэг

2

4

Баянгол дүүрэг

12

Нийт

23

Эдгээр барилгууд “Барилгын тухай” хуулийн 37, 40 дүгээр зүйлд заасан холбогдох бичиг баримт иж бүрдэл дутуу, зураг төсөл нь баталгаажаагүй, барилга угсралтын ажил эхлэх үргэлжүүлэх зөвшөөрөлгүй  байна. Энэхүү 23 барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгж байгууллагын “барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-ийг Барилгын тухай хуулийн 20.8 дах заалтыг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт үйлдэн цуцлуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүллээ.

Үүнээс албадан буулгуулах дараах дөрвөн барилгын шийдвэр Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлаас гарсан байна. Үүнд:

ХУД-ийн  11 дүгээр хороонд байрлах Ц.Оюунцэцэгийн орон сууцны барилга;
ХУД-ийн 11 дүгээр хороо Зайсан толгойн баруун хойно баригдаж буй иргэн н.Баяндалайн захиалгатай 3 давхар үйлчилгээний барилга;
БГД –ийн 11 дүгээр хороонд байрлах иргэн Ц.Машбатын  үйлчилгээний 2 давхар барилгын өргөтгөлийн хэсэг;
БГД 20 дугаар хороонд байрлах “Эх мандал” ХХК-ны оффисийн барилгын өргөтгөлийг  буулгах шаардлагатай байна.

Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн 11 дүгээр хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу НМХГ-аас өнөөдөр иргэн Ц.Машбатын Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах үйлчилгээний 2 давхар барилгын  өргөтгөлийн хэсгийг буулгалаа. Уг барилга нь  Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн баруун талд байрладаг. Тус барилгад хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд:

Эзэмшил газраасаа хэтрүүлэн өргөтгөл барьсан.
Архитектур төлөвлөлтийн даалгаваргүй
Эскиз, батлагдсан зураг төсөлгүй
Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэсэн.
Явган хүний зам талбай зорчих хэсгийг хаасан
Инженерийн  шугам сүлжээ /2 худаг/ дээр баригдсан

Буулгах арга хэмжээ авснаар явган хүний зам талбай зорчих хэсэг чөлөөлөгдөж, инженерийн шугам сүлжээ худагт засвар үйлчилгээ хийх боломж нөхцөл хангагдах юм. Мөн Барилгын тухай хуулийн 37,40 дүгээр заалтууд хэрэгжинэ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Zuv Batuul tegj bgd chimeegui bolson.odoo zaaval hiij uzeerei

    0 0 Хариу бичих
  2. Тэгж байгаад чимээгүй болчихдог шүү

    0 0 Хариу бичих
  3. hudlaa

    0 0 Хариу бичих