Хан-Уул дүүргийн “Хүүхдийн урлагийн их наадам”-ын шилдгүүд тодорлоо

Eagle.mn


Хан-Уул дүүргийн  Засаг даргын  нэрэмжит “Хүүхдийн  урлагийн их наадам” энэ сарын 19-нд дүүргийн Соёлын ордонд нээлтээ хийсэн юм. Гурав хоног үргэлжилсэн  наадамд төрийн өмчийн 23 цэцэрлэг, төрийн бус өмчийн 11 цэцэрлэг, төрийн өмчийн 17 сургууль, хувийн хоёр сургуулийн баг тамирчид оролцлоо.

Цэцэрлэгийн  насны ангилалд гурван төрлөөр өрсөлдөж шилдэгүүдээ шалгарууллаа. Үйл ажиллагаанд Засаг даргын  орлогч А.Амартүвшин, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Гэр бүл, хүүхэд,  залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн нар оролцож, шагнал гардууллаа.

Үүнд:

Хамтлаг хөгжмийн төрөлд:

I байрт 65-р цэцэрлэг

II байрт 49-р цэцэрлэг

III байрт 134-р цэцэрлэг

Хамтлаг дууны төрөлд:

I байрт 165-р цэцэрлэг

II байрт 67-р цэцэрлэг

III байрт 121-р цэцэрлэг

Хамтлаг бүжгийн төрөлд:

I байрт 53-р цэцэрлэг

II байрт  оноо тэнцэж 73, 65, 71, 67, Амилагийн найзууд цэцэрлэг

III байрт оноо тэнцэж 209, 28, Амилагийн  багачууд цэцэрлэгүүд тус тус шалгарлаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)