Марин Ле Пен сонгуульд ялсан тохиолдолд Францыг ЕХ-ноос гаргана гэлээ

Ш.Самбуу


Францын Ерөнхийлөгчид “Үндэсний фронт” намаас нэр дэвшигч Марин Ле Пен ялсан тохиолдолдоо Францыг Европын холбоо ба Шенгений  бүсээс гаргана гэсэн амлалтаа дахин давтлаа.

— Би францчуудад  дөрвөн асуудлаар  тусгаар тогтнолыг олгох эрмэлзэлтэй. Тэдний нэг нь өөрийн хил хязгаарыг  хамгаалах асуудал бөгөөд бид хилээ хаан хууль бус цагаачдын урсгалыг хаах ёстой хэмээн Ле Пен France 2 сувгаар явагдсан халз мэтгэлцээн дээр мэдэгдлээ.

“Ардчилалын үндэс болсон хууль батлах” ажиллагааг  хянаж байх нь маш чухал. Мөн өөрийн эдийн засгаа эх оронч бодлого руу чиглэх ёстой гэж тэр хэлэв. — Европын холбооны өнөөгийн бодлогод энэ асуудал хориотой байгаа хэмээн Ле Пен нэмэн хэллээ.

Чухал асуудлуудын нэг нь “үндэсний валютыг”  эргүүлэн сэргээх явдал гэж тэр онцолжээ. Пүрэв гарагт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдын халз маргаан ядагдаж дууслаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны санал хураалт дөрөвдүгээр сарын 23-нд явагдана. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)