Цагдаа нар халдлага болсон Парисын дүүрэгт нэгжлэг явууллаа

Ш.Самбуу


Парист цагдаа нарт халдсан эрэгтэй урьдчилсан мэдээллэээр Францын нийслэлийн зүүн захын  дүүрэгт амьдарч байжээ. Associated Press агентлаг мэдээлснээр, оршин суугчид нь энэ гарсан хэрэгт холбоотой байж болох  орон сууцанд цагдаагийн ажилтнууд нэгжлэг явуулжээ. Голчлон дунд ангийнхан амьдардаг Шель түүргийн хотхонд тэр байр байдаг гэнэ.

Байрны эзэн нь 39 настай Карим Чеурфийн гэр бүл  ажээ. Тэр эрэгтэй цагдаад халдсан халдлагын гол сэжигтэн болж байгаа юм. Мөн Чеурфи  2001 онд  цагдаад халдсан хэрэгт холбоотой байв.

Цагдаад халдсан халдлага дөрөвдүгээр сарын 20-ны орой гарсан юм. Цагдаагийн машины дэргэд нэг машин зогссоны дараа  түүнээс гарч ирсэн эрэгтэй  цагдаа нарын буудсаны улмаас нэг цагдаа газар дээрээ алагдаж хоёр цагдаа хүндээр шархадсан байлаа. Халдагч этгээдийг тэнд устгажээ.

“Исламын улс” гэх террорист байгууллага  цагдаа нарт тэдний цэрэг Бельгийн Абу Юсиф халдан довтолсон гэж мэдээлжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)